Зам тээврийн ослын улмаас хоёр залуу нас баржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн Уурхайн зам гэдэг газарт “Автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна” гэсэн дуудлага өчигдөр 15:18 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид гурван км замыг туулан 15:23 цагт очиход “Тоёота Креста” загварын, “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс суудлын автомашины жолооч Т 19 настай эрэгтэй, 17 настай эрэгтэй Ш нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Алба хаагчид шуурхай ажиллаж, цогцсыг аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ |
|
2025-08-17 20:25:47
2025-08-17 15:14:44
2025-08-17 12:39:07
2025-08-17 11:35:00
2025-08-17 10:58:17
2025-08-17 10:40:30
2025-08-17 10:09:16
2025-08-17 07:20:00
2025-08-17 07:10:00
2025-08-17 07:00:00
2025-08-16 12:15:02
2025-08-16 12:06:09
2025-08-16 11:55:49
2025-08-16 11:49:56
2025-08-16 11:40:46
2025-08-16 10:53:48
2025-08-16 10:39:16
2025-08-16 10:25:04
2025-08-16 09:37:32
2025-08-16 09:11:14
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |