• Өнөөдөр 2025-03-17

Улсын хэмжээнд 8484 хүн гэрийн ажиглалтад байна

2020-12-02,   695

Эрүүл мэндийн яамнаас хийсэн цаг үеийн мэдээллийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрээр "Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлийн дөрвөн тусгаарлах байрнаас 55, орон нутгаас 120 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Ингэснээр өчигдөр улсын хэмжээнд 175 хүн гэрийн ажиглалтад шилжлээ.
 
Өчигдөр “Сүнжингранд” зочид буудлаас 42 хүүхэд гэрийн ажиглалтад шилжлээ. Шуурхай штабаас уг ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар гүйцэтгэж автобусаар гэрт нь хүргэсэн. Иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэхдээ ХӨСҮТ-ээс гаргасан шинжилгээний дүн, албан бичигт үндэслэн зохион байгуулдаг. Улсын хэмжээнд 8484 хүн гэрийн ажиглалтад байна. Манай улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байр бий.
 
Улсын хэмжээнд 52876 м2 талбайд голомтын эцсийн болон урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна" гэлээ

Улсын хэмжээнд 8484 хүн гэрийн ажиглалтад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188