ЭМЯ-наас 11:00 цагт коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл хийдэг билээ. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад албаны хүмүүс хариулсан юм.
-119.мн сайт ажиллахгүй байна. Шинжилгээ өгсөн хүний хариу гарахгүй байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шинжилгээ авч байгаа хүмүүс иргэдийн овог нэрийг гаргацтай, зөв бичих хэрэгтэй. Гаргацгүй бичсэнээс болж шинжилгээний хариугаа шивэхэд төвөг учирч байна. Лабораториос тэс дараагаар нь тааруулж тулгаж байж хариу гардаг учир үүн дээр цаг алдаж байна. Лаборатори дээр олон хүн ажиллаж байгаа. Утас, техникийн саадлыг мэргэжлийн хүмүүс сайжруулж ажиллаж байна. Өдөрт 4-5 мянган хүн зөвлөгөө авч байгаа учир ачаалал ихтэй байна.
-Голомтод ажиллаж байгаа цагдаа нарын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ?
-Төрийн албан хаагчид, тагнуулийн ажилчид, эмч нар ээлжээр ажиллаж байна. Биеийн эсэргүүцлийг сайжруулах, тодорхой чиглэл заавар баримтлан ажиллах талаар зөвлөгөө өсгөн. Мөн харьяа байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч ажиллаж байна.
-Халдвар илэрсэн байрнуудад эмнэлэгийн түргэн тусламж очихгүй байгаа гэсэн энэ үнэн үү?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.
-Анх өвчилсөн иргэдийн биеийн байдал ямар байна вэ?
-Өвчтний биеийн байдлыг үнэлэхийн тулд тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад асуумж судалгаа авч, давтан шинжилгээнд хамруулж, мэргэжлийн хяналтын газраас хянаж давхар ажиллаж байгаа. Биеийн байдал сайжирч байгаа.
-Коронавирусээр өвчилсөн иргэдийн эмчилгээний зардал үнэтэй байна. Судалгааг хэрхэн гарсан бэ?
-ЭМЯ-ны харьяа баг гарч эмчилгээний зардал, дүнг 6.7-9 сая байхаар гаргасан. Вирусийн эсрег эм, бэлдмэл болон маш хүнд өвчтэй иргэдэд эмнэлгийн бэлэн байдал, эмчилгээний эм бэлдмэлийг хангах хэрэгтэй. Харин хөнгөн туссан хүнд үнэтэй эм, бэлдмэл өгч, эмчилгээ хийхгүй. Эмнэлгийг бүрэн хоол хүнсээр хангах, ээлжээр хонож ажиллаж байгаа ажилчид , тухайн хүний ойрын болон дам хавьтлыг илрүүлэх зэрэг бүх төрлийн үйлчилгээг хамруулбал үүнээс өндөр дүн гарна. Хүн бүрт тусгайлан эмчилгээний зардлыг тэмдэглэж байгаа учир хэдэн сая төгрөг гарсан нь тухай бүрт бичигдэж байгаа. Хамтын ажиллагааны дүнд гаргасан судалгааны дүн учир та бүхэн эргэлзэх хэрэггүй.
-Хөл хориог зөрчиж коронавирус тараасан тохиолдол бий юү?
-Ард иргэд хөл хорионы дэглэмээ чанд баримтласан байна. Хөдөө орон нутаг руу буцах 12 мянган иргэнд шинжилгээ хийхэд ийм асуудал гараагүй. Хөл хорионы дэглэмийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ.
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Өнгөрсөн сарын 16-нд амьсгалын замын шинж тэмдэгтэй иргэн эмнэлэгт ирсэн. Бид тусгаарлан ажиглах байранд оруулж шинжилгээ хийсэн. Шинжилгээ гарч ХӨСҮТ рүү шилжүүлэн эмчилж байна. Амьсгалын замын ханиадтай иргэн.
-Хэдэн хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бэ. Энэ оношлуурт хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Түргэвчилсэн оношлуураар 54690 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан.
| ЭМЯ: Түргэвчилсэн оношлуураар 5490 хүн шинжилгээ өгсөн |
|
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |