Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нартай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд ИБУИНХУ-ын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински “Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг "Рио Тинто Монгол" ХХК-тай байгуулсанд талархаж байна. Эдийн засаг, улс төрийн салбарт хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдэх төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжтой” хэмээсэн юм.
Хотын дарга Их Британийн шинэ Ерөнхий сайдаар Риши Сунак сонгогдсонд баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжинө хэмээн найдаж буйгаа хэллээ. Мөн Улаанбаатар хот 36 багц асуудлын хүрээнд түгжрэлийг бууруулах үндсэн ажлуудыг хэрэгжүүлж, цахим хот болох зорилт дэвшүүлэн ажиллаж буйг онцолсон юм. Түүнчлэн нийслэлийн зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан автобус импортлох, тэдгээрийг цэнэглэх станц байгуулах, хог дахин боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх зэрэгт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэллээ. Талууд уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судлахаар болжээ.
| Их Британийн Парламентын гишүүн, Худалдааны элчийг хүлээн авч уулзжээ |
|
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |