Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 46 дахь дугаар уншигч танд хүрч байна. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гол арга замын нэг бол зорилтот бүлгүүдэд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах явдал. Иймд энэ удаагийн “Бодлогын нийтлэл” буландаа жендерийн мэдрэмжтэй санхүү буюу санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой тэр дундаа Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ээс гаргасан хүйсээр ангилсан статистик гаргах загварын талаарх мэдээллийг бэлтгэлээ. Учир нь жендерийн статистик нь бүх салбарт хамааралтай ба санхүүгийн байгууллагууд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулахдаа жендерийн мэдрэмжтэй байх чадавхыг бэхжүүлэх нь чухал юм.
Мөн энэ дугаарт олон улсын финтекийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар онцлон хүргэж байна. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын сүлжээ байгууллага болох KPMG -ээс хагас жил тутамд гаргадаг “Pulse of Fintech” финтекийн салбарын тоймын энэ оны хагас жилийн дугаар өнгөрсөн сард нийтлэгдсэн бөгөөд дэлхий даяар нийт 107.8 тэрбум ам.долларын хөрөнгө орулалтын 2.980 удаагийн хэлцэл хийгджээ.
Түүнчлэн Дэлхийн банкнаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэрэгжүүлж буй ажлын талаарх 10 баримт, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал эдийн засгийн эмзэг байдлын эх үүсвэр болж буй эсэхийг “Growth-at-Risk (GaR)” аргачлалын судалгаа буюу эрсдэлд буй өсөлт (Growth at risk) судалгаа, компанийн засаглал ба комплайнс хоорондын хамаарал, олон улсын зах зээлийн мэдээ болон хөрөнгийн зах зээлийн индексийн талаар зэрэг сонирхолтой олон мэдээ мэдээлэл, нийтлэлийг унших боломжтой.
| “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа |
|
"Монголын сайхан орон" тоглолтыг Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |