Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Ази, Монголыг хариуцсан бүсийн захирал Сузанна Харгитайг хүлээн авч уулзан зам, тээврийн салбарт ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэлийн явц байдал, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлууд болон ирээдүйд хэрэгжүүлэх ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар ярилцлаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын ажлын шинээр хоёр эгнээ нэмж барих төслийг ЕСБХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ба 2021 оны гуравдугаар сараас барилгын ажил эхэлж одоогийн байдлаар таван багц ажилд хуваагдан хэрэгжиж байна.
Сайд С.Бямбацогт Ази болон Европ тивийг холбосон Азийн авто замын сүлжээний хэсэг бөгөөд улс орны хувьд эдийн засгийн ач холбогдол өндөртэй Монгол Улсын гол авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн хэрэгжилт өнгөрсөн жилүүдэд зарим нэг шалтаг, шалтгааны улмаас удааширч ард иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа тул Засгийн газар, яамны зүгээс онцгой анхаарч бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж байгааг дурдав. Мөн энэхүү төслийн хүрээнд хүлээгдэж байсан хучилтын зузааныг таван см-аар нэмэгдүүлэх зардал болох 20 сая ам.долларыг ЕСБХБ-ны нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэхээр тохиролцлоо.
Хатагтай С.Харгитай ЕСБХБ-ны санхүүжилттэй төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийг яаралтай байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх, төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээнд өртсөн иргэдийн асуудал, төслийн гүйцэтгэгч байгууллагуудын ажиллах хүчний асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан ба сайдыг анхаарч ажиллахыг хүсэв. Сайд С.Бямбацогт эдгээр асуудлуудад яам болон бусад холбогдох байгууллагууд анхаарч зохих арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажлууд 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусахаар буй бөгөөд үлдэж буй гурав орчим км замын хучилтыг энэ долоо хоногт дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх гэж байна. Ингэснээр иргэд болон олон улсын тээвэрт үүссэн авто замтай холбоотой хүндрэл бэрхшээл арилна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
С.Бямбацогт сайд ачаалал ихтэй, нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдолтой шинэ чиглэлүүдэд авто замын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн шинээр хэрэгжүүлэх төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулах, зээл тусламж олгох боломж нээлттэй байгааг мэдэгдлээ.Хэдийгээр өмнө эхлүүлсэн төслийн хэрэгжилтэд зарим нэг удаашрал гарсан ч Зам, тээврийн хөгжлийн яам болон сайдын зүгээс шуурхай арга хэмжээ авч анхаарч ажилласны үр дүнд сүүлийн үед төслийн ажил ихээхэн эрчимжиж байгаад ЕСБХБ-ны зүгээс талархал илэрхийлж өөрсдөөс хамаарах асуудлыг бүрэн хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.
| ЕСБХБ-тай хамтарч авто болон төмөр замын шинэ төслүүд хэрэгжүүлэхийг зорьж байна |
|
"Монголын сайхан орон" тоглолтыг Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |