
НОЙР БУЛЧИРХАЙН ҮРЭВСЭЛ НЬ ОЛОН ШАЛТГААНЫ УЛМААС ҮҮСДЭГ. ҮҮНД:
• Алкоголийн хэт их хэрэглээ
• Цөсний чулуу
• Тамхи татах
• Цөсний чулуу авахуулах дурангийн хагалгаанд орсны дараа
• Удамшил
• Цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн
• Цусан дахь глицеридийн хэмжээ ихэссэн
• Халдвар авсан
• Хэвлийн гэмтэл
• Нойр булчирхайн хорт хавдар зэргээс үрэвссэн байж болзошгүй.

ХУРЦ ХЭЛБЭРИЙН НОЙР БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛИЙН ҮЕД:
• Хэвлийн дээд хэсэгт хүчтэй өвдөх
• Амьсгалахад бэрх болж хөдөлгөөн хязгаарлагдах
• Хоол идсэний дараа хэвлийн өвдөлт нэмэгдэх
• Толгой эргэх
• Бөөлжих
• Хэвлийд хүрэх төдийд өвдөх, мэдрэг болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
АРХАГ ХЭЛБЭРИЙН НОЙР БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛИЙН ҮЕД:
• Хэвлийн дээд хэсэгт өвдөх
• Амархан жин хаях
• Тосорхог, гялгар өнгөтэй өтгөн гаргах зэрэг ажиглагдана.
Нойр булчирхайн үрэвсэлтэй болсон эсэхийг дараах шинжилгээгээр тодорхойлно.
• Нойр булчирхайн ферментийнхэмжээг тогтоох цусны шинжилгээ
• Зарим тохиолдолд өтгөнөөс тослогийн шинжилгээ авна
• Компьютер томографи

Хэвтэн эмчлүүлэх-Нойр булчирхайн үрэвслийн үед ихэвчлэн хэвтэн эмчлүүлдэг. Эмчилгээний гол зорилго нь үрэвслийг намдаахад чиглэнэ.
Хоол сойх – Хэд хоногийн хугацаанд хоол идэхээ больж нойр булчирхайг өөрөөр нь эдгээхийг оролдоно. Хэрэв үрэвсэл намдвал шингэн зүйл, зутан шөл ууж, хэсэг хугацааны дараа энгийн хооллох боломжтой.
Өвчин намдаах эм – Нойр булчирхай нь маш хүчтэй өвдөлт өгдөг учир өвчин намдаах эмчилгээ хийгдэнэ.
Дусал хийлгэх – Нойр булчирхайг эмчлэхэд хүний бие шингэнээ алдан хуурайшдаг тул нэмэлт шингэн дуслаар хийх шаардлагатай болдог.

Нойр булчирхайг үрэвсэхэд хүргэсэн суурь өвчнийг бүрэн эмчлэхгүй бол дахин үрэвсэж цаашид хүндрэл учруулах аюултай.
Цөсний цоргонд бөглөрөл үүссэн бол мэс ажилбар хийх – Нойр булчирхайн үрэвслийг үүсгэсэн цөсний цоргоны нарийсал болон бөглөрөлийг мэс ажилбараар соруулж авах эсвэл цоргыг өргөсгүүлэх мэс ажилбарыг дурангийн аргаар хийнэ.
Цөсний чулуу авах хагалгаа – Цөсний чулуунаас үүдсэн бол дахин чулуу үүсэхээс сэргийлж цөсний хүүдийг бүхлээр нь авна.
Нойр булчирхайн хагалгаа – Нойр булчирхайн өвчтэй хэсгийг хагалгааны аргаар авна.
Алкоголийн хяналт – Олон жилийн хугацаанд их хэмжээний архи хэрэглэж байсан бол нойр булчирхай үрэвсэх магадлалтай бөгөөд үрэвслийг хүндрүүлэхгүйн тулд алкоголийн хэрэглээг хянаж сурах шаардлагатай.
.png)
Өвчин намдаах эмчилгээ – Архаг хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл нь хэвлий хэсгээр хүчтэй өвтгөдөг тул өвчин намдаах эмчилгээ хийнэ. Зарим тохиолдолд хагалгааны аргаар нойр булчирхайгаас өвдөлтийг тархируу дамжуулж байгаа мэдрэлийг ажиллагаагүй болгох буюу таслах мэс засал хийгддэг.
Энзимийг нэмэлтээр хэрэглэх – Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж хоол боловсруулалтыг сайжруулахын тулд нойр булчирхайн ферментийг хоолны өмнө эм хэлбэрээр ууна.
Хоолны дэглэмээ өөрчлөх – Тослог багатай, шим тэжээл сайтай хүнс хэрэглэж байх нь үрэвслийг намдаана.
• Эрүүл хооллох буюу аль болох хэт их өөх тостой хоолноос татгалзах, жимс ногоо хэрэглэх
• Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Нэг дор их идэх, хэт өлсөхөөс зайлсхийх
• Дасгал хөдөлгөөн хийж, хэвийн биеийн жинтэй байх
Уйланхай – Хүнд хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл нь уйланхай үүсгэж болзошгүй байдаг. Том хэмжээтэй уйланхай нь дотуур цус алдалт үүсгэх, халдвар авах аюултай.
Халдвар – Нойр булчирхай үрэвссэнээр янз бүрийн бактери, халдвар авах аюулыг нэмэгдүүлдэг. Нойр булчирхайн халдварууд нь маш хүнд хэлбэртэй байдаг тул яаралтай эмчилгээ хийж, халдвартай хэсгийг мэс заслын аргаар тайрч авах шаардлага гарна.
Амьсгалахад бэрх болох – Нойр булчирхай нь уушгинд нөлөөлж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулах аюултай.
Чихрийн шижин – Олон жилийн турш нойр булчирхайн үрэвслээр өвдөх нь инсулин бий болгох хэвийн үйл ажиллагааг алдагдуулж чихрийн шижингээр өвчлөхөд хүргэнэ.
Бөөрний дутагдалтай болох
Шим тэжээлийн дутагдалд орох– Нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаар идсэн хоолноос авах шим тэжээл буурдаг тул тэжээлийн дутагдал, ойр ойрхон гүйлгэх, жин хаях зэрэг сөрөг нөлөөнүүд гардаг.
Нойр булчирхайн хорт хавдар– Удаан хугацаанд үрэвсэлтэй явах нь нойр булчирхайн хорт хавдрын шалтгаан болох аюултай байдаг.
| ТАНИЛЦ: Нойр булчирхайн үрэвсэл үүсэх шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ |
|
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |