(2).jpg)
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1972 оны арванхоёрдугаар сарын 9-нд Хөгжлийн тухай мэдээллийн дэлхийн өдрийг (World Development Information Day) бий болгон олон нийтийн анхаарлыг дэлхийн хөгжлийн асуудал ба түүнийг шийдэх олон улсын хамтын ажиллагаанд хандуулах зорилт тавьсан байна. Ерөнхий ассамблей энэ өдрийг НҮБ байгуулагдсан аравдугаар сарын 24-нд тэмдэглэж байх нь зүйтэй гэжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1947 оны аравдугаар сарын 31-ний өдрийн №168 тоот тогтоолоор аравдугаар сарын 24-ны өдрийг НҮБ-ын дүрмийн баталсан ой ба НҮБ-ын өдөр (United Nations Day) болгон дэлхийн хамтын нийгэмлэгийг тус байгууллагын ололт амжилттай танилцуулах мөн үйл ажиллагаандаа дэмжлэг авах зорилгоор зарласан байна. НҮБ-ын анхны баримт бичгийн нэг нь 1948 оны арванхоёрдугаар сард баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаг болж байгаа. НҮБ-ын Ерөнхий ассамблей № 2782 тоот тогтоолоо 1971 оны арванхоёрдугаар сарын 6-нд гарган НҮБ-ын өдрийг олон улсын баяр болох ёстой гээд энэ өдрийг тус байгууллагын гишүүн орон бүр амралтын өдөр болгох ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Одоо НҮБ-д 192 орон ордог ба бүгд Ерөнхий ассамблейн гишүүд юм. НҮБ-ын өдрийн хүрээнд аравдугаар сарын 20-26-ны дотор явуулдаг Нэгдсэн үндэстний байгууллагын долоо хоног ордог.
(8).jpg)
Зэвсэглэлийг хураах долоо хоног нь (Disarmament Week) НҮБ-ын ивээлийн дор аравдугаар сарын 24-30-ны хооронд явагддаг. Зэвсэглэлийг хураах замаар аюулгүй байдал ба энх тайвныг тогтоох (Peace and Security Through Disarmament) гэсэн нийтлэг уриан дор уг долоо хоног явагддаг. Зэвсэглэлийг хураах долоо хоног зэвсэглэлийг хураах асуудал зориулагдсан 1978 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы эцсийн бичиг баримтад суулгагдаж өгчээ.

1648 оны энэ өдөр Мюнстер ба Оснабрюкт 1618-1648 онуудын 30 жилийн дайныг төгсгөсний гэрч болсон Вестфалийн гэх энхийн гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнд хоёр энхийн гэрээ багтдаг. Ариун Ромын эзэнт улс ба Шведын дайныг дуусгасан Оснабрюкийн гэрээ ба Ариун Ромын эзэнт улс ба Франц болон түүний холбоотнуудын хооронд байгуулсан Мюстерын гэрээ хоёрт энэ өдөр гарын үсэг зурцгаасан байна. Францын холбоотнуудын тоонд “Москвия” гэсэн нэр орсон нь олон улсын гэрээнд анх удаа Оросын нэрийг дурьдсан хэрэг болжээ.

1632 оны энэ өдөр Нидерландын Делфте хотноо дэлхийд микро организмын ертөнцийг нээж өгсөн гайхалтай өөрөө сурсан эрдэмтэн, худалдааны албан хаагч Антони ван Левенгук төржээ.
1939 оны энэ өдөр дэлхийд алдартай химийн компани “Дюпон” 1938 онд ямар ч даавуунд уян хатан ба бат бэх чанар өгдөг нейлон гэсэн синтетик материал бүтээсэн тухай зарласан юм. DuPont компани1939 оны Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэн дээр уг материалаа танилцуулжээ. Тэнд нейлон урт оймсыг “ирээдүйн хувцас” гэж рекламдаж байлаа. Маш өргөн рекламын кампани явагдсаны дараа АНУ-ын Делавэр мужийн Вилмингтоны нэгэн их дэлгүүрт 1939 оны энэ өдөр нейлонон оймс зарагдаж эхэлсэн байв. Оймсны эхний жижиг хэсэг тэр даруйдаа зарагдсан бөгөөд үүнээс хойш хагас жил өнгөрөөгүй байхад зөвхөн Нью-Йорк хотод таван сая хос оймс зарагдсан байлаа. Уоллес Каротерсийн (1896-1937) бүтээсэн нейлон нэхмэлийн салбарт дэвшил авчирсан ба тэр эрдэмтний ажиллаж байсан “Дюпон” компани хэдэн арван тэрбум ам.доллараар баяжиж чадсан билээ.
| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД |
|
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |