• Өнөөдөр 2025-05-17

Төмөр замаар тээсэн ачаа 4.5 сая тонноор багасчээ

2022-10-21,   413

      Төмөр замаар тээсэн ачаа энэ оны эхний  есөн сард 19.3 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 сая тонноор багаслаа. Төмөр замаар тээсэн ачаа багасахад экспортын ачаа 3.1 сая тонн, дотоод ачаа 806.3 мянган тонноор тус тус буурсан нь нөлөөлжээ. Харин төмөр замаар тээсэн ачаа энэ оны есдүгээр сард 2.3 сая тонн болж, өмнөх сарынхаас 64.1 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүнд нүүрс тээвэрлэлт өмнөх сарынхаас 37.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

     Төмөр замаар энэ оны эхний 9 сард тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 3.2 сая тонн, барилгын материал 417.9 мянган тонн, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 54.9 мянган тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 54.5 мянган тонн, хар төмөр 46.9 мянган тонноор тус тус багассан аж.

   Цар тахлын нөхцөл байдлын улмаас өмнөх оны мөн үед төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарлагдмал байсан бол энэ оны эхний есөн сард зорчигч 1.9 сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 сая хүнээр нэмэгдлээ. Төмөр замын тээврээр зорчигчдын 99.4 хувийг орон нутагт зорчих иргэд эзэлж байна. Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны есдүгээр сард 232.1 мянга болж, өмнөх сарынхаас 87 мянган хүнээр цөөрчээ.
 
 
 
Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 9 сард 521.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 73.6 (12.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд төмрийн хүдэр, барилгын материал, жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт багассан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврийн орлого энэ оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 1.5 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж 66 тэрбум төгрөг болжээ.

Төмөр замаар тээсэн ачаа 4.5 сая тонноор багасчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188