Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Франц улсын Орлеон хотын төв эмнэлэгтэй 22 жилийн турш хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ажилчид туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг хийж ирсэн бөгөөд сүүлийн хоёр жил цар тахлын улмаас болж завсарлаад байсан юм. Аравдугаар сарын 5-17-ны өдрүүдэд Франц улсын Орлеон хотын төв эмнэлгийн их эмч Жон Франсуа Виала, Бертран Мюнкенштарм, Лоран Брэт, Сабин Рэно нар ГССҮТ-т ирж ажиллалаа.

Энэ үеэрээ Дүрс оношлогооны тасгийн эмч нартай хамтран 100 гаруй хүнд үзлэг, оношлогоо хийж, 14 эмчлүүлэгчдэд үений эмгэгийн эмчилгээг хийсэн байна. Мөн их эмч Бертран Мюнкенштарм ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасагт ажиллаж, хэвтэн эмчлүүлж буй 40 орчим өвчтөнд хамтарсан үзлэг хийж, 10 өвчтөнд хамтарсан мэс заслын эмчилгээг хийхээс гадна сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нартай хамтран 30 эмчлүүлэгчдэд хөдөлгөөн засал, эмчилгээг хийжээ. Үүнээс гадна Нэгдсэн лабораторийн тасгийн бактериологийн шинжилгээний хэсэгт Франц улсын микробиологич Лоран Брэт 200 гаруй шинжилгээний үр дүнг гаргаж, шинээр боловсруулсан стандарт ажиллагааны заавартай танилцан эмч, лаборантуудад цаашид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгох олон арга техник заавар зөвлөгөөнүүдийг өгч ажилласан байна. Цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа талууд энэ үеэр илэрхийллээ.
| ГССҮТ-д Франц Улсын Орлеон хотын төв эмнэлгийн эмч нар ажиллалаа |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |