V сургуулийн н.Пүрэвсүрэнтэй холбоотой мэдээллүүд гарсан. Тухайлбал, өчигдөр иргэн А. Мөнхжин өөрийн цахим хуудсаараа “V сургуулийн 11В ангийн багш н.Пүрэвсүрэн эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр ангийнхаа хүүхдүүдийг амралтад авч яваад архи өгдөг гэх мэдээлэл бий. Мөн тус багш баяр болгоноор хүүхдүүдээ дарамталж бэлэг авхуулдаг. Хавар “Iphone X” авхуулчихаад одоо “Iphone-14 pro max” авхуулна гэж уурлаад байгаа. н.Пүрэвсүрэн багшийн ялгаварлан гадуурхалтаас болж манай хүүхэд хичээлдээ явах сонирхолгүй боллоо. Тус ангийн хүүхдүүд бүгд сэтгэл зүйн дарамтад орсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүүхэд нь хичээлдээ явж чадахгүй байна” гэсэн билээ.
Харин энэ талаар тус сургуулийн захирал Н.Гэндэнсүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Тус багштай холбоотой гомдол санал манай сургуулийн удирдлагуудад ирсэн. Гомдлын дагуу сургуулийн захиргаа болон Ёс зүйн хорооноос тус багш зүй бус үйлдэл гаргаж хүүхдүүдийг дарамталж, бэлэг, гар утас авхуулсан эсэхийг тогтооно. Хэрвээ тус багш хүүхдүүдийг дарамталж, бэлэг авхуулж, согтууруулах ундаа өгсөн нь тогтоогдох юм бол багшлах эрхгүй болно” гэлээ.
| V СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Н.ГЭНДЭНСҮРЭН: н.Пүрэвсүрэн багш хүүхдүүдээс бэлэг нэхэж, дарамталдаг байсан нь тогтоогдвол багшлах эрхгүй болно |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |