• Өнөөдөр 2025-05-17

ОЛОН ТООНЫ МАЛ ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2022-10-20,   353

    Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 18-ны 15:00 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Хонгилын бууц гэх газраас хоёр тооны сарлагийн үхэр хулгайд алдагдсан мөн 21 цагийн орчимд Богт сумын Цэлгэр гэх газраас нэг тооны үхэр хулгайд алдагдсан гэх дуудлага, мэдээлэл тус бүр бүртгэгдсэн байна. 
 
     Дуудлага, мэдээллийн дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж дээрх хэргүүдийг Д болон Б, Ё нар үйлдсэнийг илрүүлжээ. Гэмт этгээдүүдийг малын түүхий эдийг худалдан борлуулахаар зөөвөрлөж байхад нь саатуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ.

ОЛОН ТООНЫ МАЛ ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188