• Өнөөдөр 2025-05-17

Ослын улмаас автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ

2022-10-20,   380

    Ослын улмаас 31 настай эмэгтэй автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн зуслангийн Задгай хоёр автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг аравдугаар 19-ний өдрийн 21:17 цагт хүлээн авчээ. 

 Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн Приус-20 загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын  Королла спасио загварын автомашин мөргөлдөж жолооч 31 настай Ш автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байжээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

 

 

 


Ослын улмаас автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188