• Өнөөдөр 2025-05-17

Он гарсаар эхний таван сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгджээ

2022-10-19,   682

   Монгол Улсад 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байгаа нь бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар нэмэгджээ.
 
   Нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтжээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад амиа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн, зам тээврийн осолд 123 хүүхэд өртсөний 23 нь амь насаа алджээ. Монголд зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 3 дугаарт эрэмбэлэгдэж байна. Харин Дэлхийн банкны судалгаагаар дэлхийд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас бардаг аж.

Он гарсаар эхний таван сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188