• Өнөөдөр 2025-05-17

Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

2022-10-19,   391

    Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн Буга-Уулын Ар гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 50 км хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 18-ны өдрийн 16:08 цагт хүлээн авчээ.

 Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд аравдугаар сарын 18-ны өдрийн 18:05 цагт цурамд оруулж, аравдугаар сарын 19-ний өдрийн 00:20 цагт бүрэн унтраасан байна.

 


Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188