• Өнөөдөр 2025-05-17

Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэсэн машинд 17 залуу явснаас хоёр нь гэмтэж, анхан шатны тусламж авсан

2022-10-18,   309

            Цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашины жолооч зам тээврийн осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 17-нд 12:00 цагийн орчимд Хэнтий аймгийн төвөөс Дорнод аймаг руу хөдөлсөн машин замын хажуу руу унажээ. Осол гаргасан машины тэвшин дээр 17 цэрэг, хоёр ахлагч, нэг офицер зорчиж явсан юм. Энэ талаар ТЦА-наас мэдээлэл өглөө. 

 
      ТЦА-ны Мөрдөн шалгах газрын дарга С.Буянжаргал "Аравдугаар сарын 17-ны 14:12 цагт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум нэгдүгээр багийн нутагт сумын төвөөс зүүг тийш 17 км газарт цэрэг ачиж явсан автомашин онхолдсон байна гэсэн дуудлагаар газар дээр нь ажилласан. Хэнтий аймгаас цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэсэн машинд 17 залуу явснаас хоёр нь гэмтэж, анхан шатны тусламж авсан" гэлээ.

Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэсэн машинд 17 залуу явснаас хоёр нь гэмтэж, анхан шатны тусламж авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188