• Өнөөдөр 2025-12-16

С.БУЯНЖАРГАЛ: Осол гарах үед 29 настай М жолоо барьж явсан нь тогтоогдсон

2022-10-18,   481

       Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 
 
      ТЦА-ны Мөрдөн шалгах газрын дарга С.Буянжаргал  “Энэ оны есөн сарын байдлаар 250 хүн зам тээврийн ослоос шалтгаалж, хохирсон байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзэхэд жолооч нарын буруутай үйл ажиллагаа 85 хувийг эзэлж байна. Ингэхдээ хөдөлгөөнд оролцохоос өмнө аюулгүй байдлаа хангахгүй, хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаар оролддог, согтуугаар жолоо барьсан үедээ замын хөдөлгөөнд оролцдог Мөн явган зоригч зам гарахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй хөдөлгөөнд оролцуулдаг. Сүүлийн үед унадаг дугуй скүүтер зэргээр хөдөлгөөнд орж байгаад осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна.
 
     2022 оны аравдугаар сарын 10-ны 18:53 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 хороо "Олимп" хотхоны хойд замд тээврийн хэрэгсэл мөргөлдөж, хүний эрүүл мэнд хохирсон гэх дуудлагын дагуу ТЦА-наас үзлэг шалгалт хийсэн. Үзлэг шалгалтаар “Ланд Круйзер-200” маркийн 7220 УБХ улсын дугаартай автомашины жолооч замын эсрэг урсгалд орж, нийт таван машин, нөгөө урсгалдаа орж, хоёр машин мөргөж, нийт долоон автомашиныг мөргөж хохирол учруулсан.Улмаар зам дагуу явж байсан 12 настай С, Э нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна” гэв.
 
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. “Тухайн осол болсон бичлэг цахимд нийтлэгдсэн. Зам тээврийн осол Шүүх шинжилгээний нарийн мэргэжлийн төв болон машины техникийн нарийн шинжилгээний дүгнэлт 7-14 хоногийн дотор гарна. 
 
        Хоёрдугаарт, тухайн тээврийн хэрэгслийг 29 настай М гэгч нь жолоодож явсан нь тогтоогдсон. Түүний найз залуу Б согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Б-гийн талаарх хувийн асуудлыг давхар шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар Б машин бариагүй нь тогтоогдсон. М гэгч нь манай Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингистэй адилхан овогтой юм билээ. Түүний хүүхэд биш гэдгийг нь албан ёсоор мэдэгдэж байна.
 
Харин зам дагуу гарч явсан 12 настай хүүхдүүдэд шүүх шинжилгээний эмч томилж, ажилласан. Хоёр хүүхдэд хийсэн эмчилгээтэй уялдуулан дахин шинжилгээнд хамруулах хүсэлтийг тавьж байна. Тухайн үед шүүх шинжилгээнээс эмнэлэг авч явсан процессоор явдаг бол одоо хийсэн эмчилгээгээр нарийвчлалтай учирсан хохирлыг тогтоохоор нэмэлт шинжилгээг хийнэ. Нэг хүүхэд нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө хүүхэд нь эмнэлгээс гадуур хэвийн байна. Мөрдөн шалгах процессын дараа хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгч болно. Хэрвээ жолоо шилжүүлсэн бол хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Цахим орчинд цацагдсан мэдээллийг шалгахад тухайн машины жолооч Б нь 2016 оноос хойш дөрвөн удаа эрхээ хасуулж байсан байна.
 

С.БУЯНЖАРГАЛ: Осол гарах үед 29 настай М жолоо барьж явсан нь тогтоогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188