• Өнөөдөр 2025-05-17

Финланд Улстай хөдөө аж ахуй, ойн салбарт хамтран ажиллахаар боллоо

2022-10-18,   293

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Финланд Улсын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлатиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар Финланд Улстай ойн тогтвортой менежментийн хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвдгийн судалгаанд үндэслэн ойг хамгаалах, нөхөн сэргээхэд ойн тогтвортой менежментийн төслийг санаачлах зэрэгт санал солилцож, хоёр тал Финланд улсын хөдөө аж ахуй, ойн яамтай ойн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж буй энэ цаг хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь бидний хувьд томоохон дэмжлэг болно гэдгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж онцолсон юм.

Финланд Улстай хөдөө аж ахуй, ойн салбарт хамтран ажиллахаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188