Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын хорио цээрийн асуудал, газрын тосны бүтээгдэхүүн болон тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар хилийн боомтын хорио цээрийн улмаас уул уурхайн салбарт хэрэглэгддэг бараа, материал, түүхий эд, бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтэд хүндрэл учирсан хэвээр байгааг дурдаад цаашид боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-ын талтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай албан уулзалтуудыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ-аас нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай тэсэрч дэлбэрэх бодис болон бусад урвалжийн нийлүүлэлтийн явцыг хөнгөвчлөхөд хамтран ажиллах саналтай байгаагаа дурдлаа.
Элчин сайд Цай Вэньруй Эрээн хотын химийн бодис хадгалах агуулахад өргөтгөл шинэчлэл хийгдэж буйтай холбоотойгоор бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг дурдаад, цаашид БНХАУ-аас тогтвортой, хэвийн нийлүүлэх, нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах талаар нарийвчлан судалж холбогдох байгууллагуудад уламжлахаа мэдэгдсэн. Мөн БНХАУ нь хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч орон биш ч гэлээ Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм.
| УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |