"Тэрбум мод сан"-гаас 2022-2023 оны төсөл, хөтөлбөр сонгон шалгаруулах удирдамжийг танилцуулж байна. Энэ үеэр “Тэрбум мод сан”-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тус холбооны гүйцэтгэх захирал Л.Номиндарь ямар чиглэлийн төслүүдэд санхүүжилт олгох, тухайн төслүүдэд тавигдах шалгуурын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндсэн гурван чиглэлээр төсөл шалгаруулна. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн гадна талбайд нь ногоон байгууламжийн тохижилтын ажил хийгдэхэд зориулсан санхүүжилт олгохоор төлөвлөсөн. Энэ чиглэлийн нэг төсөл дээр дээд тал нь 30 сая хүртэлх төгрөгийн 20 төсөлд олгох боломжтой байгаа. Сонгон шалгаруулсан сургууль, цэцэрлэгүүдэд сангаас санхүүжилтийг шууд өгөхгүйгээр мэргэжлийн тохижилтын байгууллын тендер зарлаж, ялсан тохижилтын компани нь сургууль цэцэрлэгтэй хамтарсан байдлаар тохижилтын ажлаа хийнэ.
Хоёрдугаарт, ерөнхий том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь ойн нөхөн сэргээлт, ойжуулах, газрын нөхөн сэргээлт, ногоон байгууламж байгуулах, цэцэгжүүлэлтийн төслүүд байна. Том хэмжээний нэг төсөл дээр 100 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох боломжтой 10 хүртэлх төсөл шалгаруулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн чиглэлээр сүүлийн гурван жилийн хугацаанд тодорхой туршлагатай, бодитой ижил төрлийн төслийг хэрэгжүүлж байсан, үр дүн нь хэмжигдэхүйц бодитой харж болох гэсэн шаардлага тавьж байгаа.
Гуравдугаарт, илүү экологийн боловсрол тогтвортой хөгжилтэй холбоотой, мэдээллийн асуудлыг олон нийтэд зөв хүргэхтэй холбоотой бичил төслүүдэд зориулсан санхүүжилт юм. Энэ төсөл дээр хэвлэл мэдээллийн видео контент боловсруулах, сургалтын боловсролын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх болон нөлөөллийн ажлуудад гээд өргөн хүрээтэй төслүүдийг авна. Энэ төсөлд 20 хүртэлх сая төгрөгийн 10 төсөл авахаар төлөвлөсөн байна.
Ингээд нийт 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой байна. Төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа байгууллагууд арванхоёрдугаар сарын 15-ны дотор төслийн саналаа ирүүлнэ. Бид ирсэн хүсэлтүүд дээр шалгалт хийгээд ирэх оны тавдугаар сард төслүүдийн нээлт хийхээр төлөвлөж байна. Тус төслүүд гурван жилийн дотор хэрэгжүүлнэ" гэв.
| Л.НОМИНДАРЬ: “Тэрбум мод сан”-гаас нийт 1.8 тэрбум төгрөгийн төсөл шалгаруулна |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |