• Өнөөдөр 2025-05-17

“Монголын уламжлалт идээ, ундааны соёл" тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

2022-10-18,   355

        НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, МУ-ын Соёлын яам, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ, тусгай үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг Монголын Үндэсний музейд зохион байгууллаа.

   МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн Хүнсний Өдрийг тохиолдуулан Мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр олон нийтэд сонордууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааг Соёлын дэд сайд М.Батбаяр нээж, нээлтийн үг хэллээ.

  Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх олон талт арга хэмжээний нэг болох “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн нь Монголын Үндэсний музейд арваннэгдүгээр сарын 14 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах аж.


“Монголын уламжлалт идээ, ундааны соёл" тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188