• Өнөөдөр 2025-05-17

Нийслэлийн цэрэг татлагыг энэ сарын 20-23-нд зохион байгуулна

2022-10-17,   335

Улаанбаатар хотод хугацаат цэргийн албаны энэ оны II ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 20-23-нд зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, Нийслэлийн зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүрэгт зохион байгуулахыг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн юм. Нийслэлийн цэрэг татлагын товчооноос цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдэж байна. Цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж байгаа аж. Цэрэг татлагын товчоо хуралдаж, өнгөрсөн цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцуулав. 2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт 10.671 хүн хамрагджээ. Тэдгээрийн дунд дотрын эмгэг, чих, хамар, хоолойн өвчлөл, мэс заслын эмгэг, шүд, амны хөндийн өвчлөл, нүдний эмгэг гэсэн өвчин эмгэг их хувь, бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлсэн аж. Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх,  мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй аж. 

Нийслэлийн цэрэг татлагыг энэ сарын 20-23-нд зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188