Эрүүл мэндийн салбараас дэвшүүлсэн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн хүрээнд уламжлалт анагаах ухааны салбарынхан эмнэлгийн мэргэжилтэн түүн дундаа анхан шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтыг зохион байгуулах, эмнэлзүйн заавар, эрхзүйн орчныг шинэчлэх, эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч байна.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг хамтран Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг хамруулсан зүүн бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд уламжлалт анагаах ухааны эмчилгээний гол засал хануур болон зүү, нируха, эмийн эмчилгээний онол, дадлагын мэдлэгийг сайжруулах, Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа чанарын хяналтын тогтолцооны талаар туршлага судлах, анхан шатанд ажиллаж байгаа эмч нарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцох уулзалт зохион байгуулагдлаа.
Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг нь чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орчин, үйлчилгээний brаnd book нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад чиглэн танин тодруулах тэмдэглэгээг гарган, эмчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслийн багц гарган, ижил мэргэжилтний хяналтын тогтолцоог нэвтрүүлээд байна.
Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний нийгмийн хамгааллын баталгааг дэмжих зорилгоор эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ цалинг 40 хувь нэмж, ажилчдын хүүхдийг саатуулах өрөө, ажилчдын орон сууцжуулахад чиглэсэг холбогдох арга хэмжээг авч байна.
| “Уламжлалт анагаах ухааны засал эмчилгээний аргачлал, тохиолдолд суурилсан сургалт”-нд зүүн бүсийн эмч нарыг хамрууллаа |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |