• Өнөөдөр 2025-05-17

Хэрэглээний барааны үнэ өмнөх оноос 13.8 хувиар өсжээ

2022-10-17,   335

Инфляц 2022 оны есдүгээр сард 13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Хэрэглээний барааны үнэ өмнөх оноос 13.8 хувиар өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188