Театрын үүдээр ороход жүжигт зориулан ёслолын хувцсаар гоёсон эрхмүүд дурсгалын зураг татуулж буй нь харагдана. Үүдний хэсэгт тун сонирхолтой ойрд хараагүй содон хийцтэй зураг даруулах гурван хэсэг гаргасан нь миний хийгээд зочдын сонирхлыг эрхгүй татаж байлаа.
Ийн орчны ахуйтай зэрэгцэн түгшүүрт ая эгшиглэн жүжиг тоглогдоход бэлэн болсноо зарлав. Театрын хүн гарч ирснээр жүжиг эхлэлээ. Тайзны тавилт, найруулга эхнээсээ эхлэн содон сонирхолтой уламжлалт театрын уйтгарт өнгө аясыг мартагдуулна. Асар жижиг тайзыг технологитой уялдуулан гайхалтай бүтээжээ.
.jpg)
Тайзны талаарх бодлыг минь сарниулан Опал муураа хайсаар гарч ирлээ. Хүүхэд ахуй наснаасаа эхлэн ганган хээнцэр бүсгүйн дүрээр үргэлж харж байсан О.Энхтуул жүжигчнийг ядруухан амьдралтай, хөгшин эмэгтэйн дүрээр харна гэдэг тун хачирхалтай хийгээд сонирхолтой байв. Жүжиг дөнгөж эхлэхэд л тэр хайр түгээж эхлэв. Опал Кронкий бол хайр түгээгч харин бусад нь хайр хүртэгчид гэдгийг тэр жүжгийн бүх хэсэгт харуулж байлаа. Хайранд хайрлах дараалал, хэмжих хэмжээс гэж үгүй билээ. Опал тийм л агуу хайраар жүжгийн дүр бүхнийг хайрлаж, сайхан сэтгэл хэзээ ч дуусдаггүй гэдгийг илэрхийлж байв.
“Тэнэгхэн Опал минь тэд чамайг алахаар ирсэн нүгэлт санаатай хулгайчид шүү дээ” гэж дотроо хашхиран суух зуур Опал Кронкий хатагтай залуу насандаа ямар омголон хийгээд үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байсан бол гэх бодол толгойд зурвасхийн орж ирэв. Тэр угтаа язгууртан гаралтай эмэгтэй. Гэвч одоо хогийн цэг дамнан бусдын хаясан зүйлээр амьдралаа аргацаадаг нэгэн. Эр нөхрөө, энхрийлж өсгөсөн охин үрээ золгүй явдлаар алдсан бүсгүй муураар хань хийж, сэтгэлээ зогоон хүний мөрөөсөл болон өдөр хоногийг арайхийн өнгөрөөх нь эмтэрмээр санагдана. Зовлон хүнийг зөөлөлдөг гэх үгтэй яг тохирох мэт.
Опалыг өрөвдөн суух зуураа Сол, Брэт, Клорё нар ч мөн сэтгэлийнхээ мухарт зовлон тээсэн, хайраар дутсан хүмүүс болохыг мэдрэв. Тэд Опалаас хайр хүртсэн шигээ буцаагаад түүнд хань болж гансарсан сэтгэлийг нь дэвтээж байлаа. Угтаа Опал тэдний үнэн төрхийг анхнаасаа мэдэж байсан. “Би хараа муутай эмэгтэй ч эдний зүрх ямрыг харж байна” гэх үгээрээ тэр тэдний сэтгэлийн гүнийг надтай ижил мэдэрснээ хэлсэн байх.
.png)
М.Батболд найруулагч өнөөдрийн нийгмийн бодит байдал, зовлон жаргалыг долоон жүжигчнээр төлөөлүүлэн хоёрхон цагийн дотор товч бөгөөд тодорхой нуршилгүй үзэгчдийн өмнө дэлгэж байна. Мөн О.Энхтуул жүжигчнийг 13 жилийн дараа театрын тайзнаа гайхалтай эргэн эргэлтээр бидэнтэй уулзууллаа. Үнэхээр Опал Кронкий хатагтайн дүрийг О.Энхтуулаас өөр хүн бүтээх учиргүй мэт тэр дүрдээ дэндүү гэмээр зохицжээ. Мөн МУГЖ Н.Онон “Урлагийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа Соломон Бозо шиг өөрийгөө эвдсэн дүрд ажиллаж байгаагүй” гэсэн байдаг. Үзэгчдийн өмнө олон дүрээр өөрийгөө илрүүлэн гаргаж, ирсэн энэ эрхэм юуны учир ийн хэлэх болсныг уншигч та бүхэн Опал жүжгээс үзэх биз ээ. Тэр тэс ондоо О.Энхтуул, Н.Онон хоёрыг гаргаж ирээд зогсохгүй МУГЖ Ц.Төмөрбаатар, залуу жүжигчин Т.Ариунчимэг, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн нарыг дэндүү гэмээр эвдэж, шинэ цагийн театрын өнгөөр урлав. М.Батболд найруулагчид Опалаа олсонд баяр хүргэж, бүх үзэгчдийн өмнөөс талархал илэрхийлье.
.jpg)
| ОПАЛ ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |