-Дорноговь аймагт зуншлага сайхан болж байна уу. Таван настай охиндоо англиар ярьж, бичихийг зааж өгсөн юм билээ. Энэ тухайгаа ярьж өгөөч?
-Хүүхдүүд телевиз, интернэтээр олон зүйл харж, сонсдог болсон. Ковидын хөл хорио дөнгөж эхэлж байх үеэр охиноо үзсэн хүүхэлдэйн киноноосоо 1-2 англи үг цээжлээд байгааг нь анзаарсан. Тэр үед “Ингэж тогтоож байгаа чадварыг нь ашиглаад, англи хэл заагаад өгчихвөл хэрэгтэй юм байна” гэж бодоод зааж эхэлсэн. Ингээд охин маань гурван настайгаасаа англи хэл заалгаж, дөрвөн настайгаасаа монгол, орос хэл давхар судалж эхэлсэн дээ.
-Охиндоо хичээл заахын тулд өөрөө хүүхдэд хичээл, хэл заах аргын ямар нэг сургалтад суусан уу. Та хоёр хэрхэн хичээлээ давтдаг вэ?
-Хичээллэж эхлэхээсээ өмнө хүүхдээ генетик тестэд оруулж, хараагаар суралцах чадвар өндөртэйг нь мэдсэн. Тэгээд хараагаар судлах чадвар өндөртэй хүүхдүүдэд картаар сурах арга хамгийн тохиромжтойг мэдсэн. “Монгол ээж” гэр сургалтын төвөөс явуулдаг хүүхдэдээ хэрхэн хичээл заах талаар мэдлэг олгох сургалтад суусан. Охиныхоо үг цээжлэхдээ хэрэглэх картыг өөрөө бэлдэж өгсөн. Яг энэ төрлийн заах аргад нийцсэн стандарттай, чанартай материалаар хийгдсэн карт Монголд байхгүй болохоор өөрөө хийсэн юм. Хамтдаа ном уншиж, үг цээжлүүлсээр 2000 орчим үгийн сантай болгоод, бага насны хүүхдэд тохирсон зураг их, өгүүлбэр багатай номыг хамт уншиж, үйл явдлыг нь хоорондоо ярилцдаг болсон. Хүүхдэд ном унших орчныг нь бүрдүүлж өгөх их чухал юм билээ. Охиндоо зориулж номын сантай өрөөтэй болгож өгсөн. Зөвхөн гадаад хэл заах бус, танин мэдэхүйн мэдлэгтэй болгохыг их хичээдэг.
(1).jpg)
-Хүүхдэдээ хичээл заахдаа өдөрт хэдий хугацаа зарцуулдаг вэ?
-Хичээл хийлгэнэ, сургана гэдэг бүтэн өдрийн ажил биш ээ. Би цар тахлын үед 08:00-22:00 цаг хүртэл ажилладаг байсан. Тиймээс надад өглөө 15 минут, орой 15 минут л охинтойгоо харилцах цаг гардаг байлаа. Манай гэр бүл 22:30 гэхэд бүгд унтахаар хэвтэнэ, тэр үед номоо хамт уншиж, ярилцана. Эрт унтсан хүүхэд 07:00 цагт сэрчихдэг учир явахаасаа өмнө 15 минут картаа харуулж, үг цээжлүүлнэ. Ямар ч завгүй аав, ээжид 15 минутын сул цаг байдаг. Ганцхан багшид найдаж болохгүй. Бид чинь энэ хүүхдийг төрүүлсэн, өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй хүмүүс шүү дээ.
-Гурван настай хүүхдэд хичээл заах амаргүй байх. Охин нь хэр идэвхтэй суралцсан бэ?
-Уншуулж сургана гэхээр хүмүүс яг сургуульд сурч байгаа юм шиг ширээний ард удаан хугацаагаар суулгаад үсэг заана гэж ойлгоод байдаг. Үнэндээ гурван настай хүүхдэд уншихыг заахын тулд маш их тэвчээр шаардана.Тэдэнтэй хамт тоглоно, бүжиглэнэ, дуулна, жүжиглэнэ, байнга ном уншиж өгнө. Тоглоомын аргаар үг нүдлүүлж заана гэсэн үг. Манай охин үелж уншиж сураагүй, үгийг бүтнээр цээжилж сурсан монгол хэл, орос хэлийг мөн адилхан үг нүдлэх замаар сурсан.
-Та хоёрыг магтаж, урамшуулах хүн олон байгаа байх. Гэхдээ зарим үед сөрөг сэтгэгдэл ирэх үе байдаг байх?
-Анх тийм хандлагатай хүмүүс байсан шүү. "Хүүхдээ тоглож наадах насан дээр нь хичээл хийлгэж байна” гэдэг үг их сонссон. Гэхдээ тэр бүрд нь тоглож байхдаа сурч байгаа, ачаалал болоогүй гэдгийг тайлбарлаж өгдөг байлаа.
-Охиных нь амжилтыг хараад хүүхдүүдээ таны шавь болгохыг хүссэн эцэг, эхчүүд цөөнгүй байх шиг байсан. Шавь нартай болсон уу?
-Охин бид хоёрын дүрс бичлэгийг хараад хүүхдэдээ хичээл заалгахыг хүссэн аав, ээжүүд байсан учраас цөөхөн хүүхдэд гэрээр хичээл зааж байгаа. Одоо илүү сайн хичээж байгаад гэртээ байгаа номнуудаа ашиглан, сургалтын төвтэй болохыг хүсэх болсон. Манай гэрт 1000 гаруй ном бий, үүнээс монгол хэл дээрхүүд нь ихэвчлэн танин мэдэхүйн ном байдаг.
-Охин нь ямар төрлийн ном унших дуртай вэ?
-Миний охин танин мэдэхүйн ном унших дуртай. Саяхнаас цуврал зурагтай ном уншуулсан. Нэг номоо барьчихвал “Одоо болно оо” гэж хэлэх хүртэл номноосоо салалгүй уншдаг. Би охиндоо хичээл заахдаа сэдэвчилж заах дуртай. Бид хоёрт ч энэ арга барил тохирдог юм. Нэг сард нь аймаг, улсын талаар судалсан бол дараагийн сард нь нарны аймаг, биеийн бүтэц гээд сэдэв сэдвээр нь заадаг. Хүүхдийг олон зүйлд саатааруулалгүйгээр нэг нэгээр нь заадаг гэсэн үг л дээ.
.jpg)
-Хүүхдийн анхаарал их хурдан сулардаг шүү дээ. Энэ тал дээр нь яаж ажилласан бэ?
-Бид хичээлээ 15 минутаас хэтрэхгүй хийдэг учраас анхаарал нь сарнидаггүй юм. Хүүхдийн сонирхлыг өдөөчих юм бол өөрөө суралцаж эхэлдэг. Одоо бол би анх зааж байсан үе шиг бүгдийг нь нэг бүрчлэн заадаггүй. Суралцах ёстой сэдвийг хэлж өгөөд, хэрэгтэй номыг нь авч өгдөг. Манайх телевиз үздэггүй, утсан дээрээ тоглоом тоглодоггүй айл. Хүмүүс “Бүтэн өдрийг юу хийж өнгөрүүлдэг юм бэ” гэж асуудаг. Гэхдээ амьдрал баялаг шүү дээ, ном уншина, дуу сонсоно, заримдаа хүүхэлдэйн кино үзнэ, зураг зурна, шагай тоглоно, гарч тэнгэр дурандаж од эрхэс харна, хамтдаа бүтээл урлаж суусаар өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг.
-Охиноороо хэзээ хамгийн их бахархсан бэ. Том болоод ийм тийм мэргэжилтэй болно гэж ярьдаг уу?
-2021 онд нэг өглөө сэрсэн чинь охин минь өөрөө ном аваад, хажууд уншаад сууж байсан. Тэрийг нь хараад уйлах дөхсөн шүү. Мөн ямар ч хүнтэй эелдэг харьцдаг, буруу зүйл хийвэл буруугаа өөрөө хүлээдэг зан, цаашдаа сурах хүсэл эрмэлзэлтэй байгааг нь хараад өдөр болгон бахархдаг даа. Том болоод сансар судлаач бас багш болно гэж ярьдаг.
.jpg)
-Эгч нь дүүгийнхээ хичээлд хэр их тусладаг вэ?
-Эгч нь их тусална шүү. Хамтдаа ном уншина, уншсан номынхоо талаараа ярилцаад, заримдаа бүүр мэтгэлцээд сууж байдаг. Том охиндоо өөрийнх нь сонирхлын дагуу танин мэдэхүй, түүх, газар зүйн ном худалдаж авч өгдөг.
-Таны бага насны талаар ярих уу. Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Би ОХУ-ын Москва хотод төрсөн. Эрдэнэт хотод амьдарч байгаад 2017 онд Дорноговь аймагт шилжиж ирсэн. Манай гэр шүүгээ дүүрэн номтой, би ч багаасаа ном унших дуртай хүүхэд байсан.
-Ер нь хүүхдийн суралцах онцлогийг нь харж, олох хэрэгтэй юм байна тийм үү?
-Нэг аргыг нь олчихвол маш хурдан сурч эхэлнэ. Юуг яаж хослуулах вэ гэдэг их чухал шүү. Охин бид хоёр танин мэдэхүйн хичээлээ аялалтай хослуулдаг. Амралтын өдрүүдээр хот явж музей үзнэ, гоё өдөрлөг, уулзалтад очих нь бидний хичээлд их тус болдог доо.
-Хүүхдэдээ хичээл заахыг хүсэж байгаа эцэг, эхчүүдэд та юу гэж зөвлөдөг вэ?
-Холбоо барьсан хүмүүст хамт ном уншихыг санал болгодог. Бүх мэдлэг номоос л эхэлдэг дээ. Зургаагаас өмнөх насны хүүхдүүдийн сурах чадвар сайн байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Багачуудад зориулсан хөөрхөн номын өрөөтэй болмоор байна. Охиндоо хичээлийн ерөнхий мэдлэгийг нь л сайн өгье гэж боддог. Өөрөөр гадаад, дотоодын сургуульд сургана гэж төлөвлөдөггүй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай гэр бүлд амжилт хүсье.
-Баярлалаа.
| Ч.БОЛОРТУЯА: Охиндоо гурван настайгаас нь англи хэл заасан |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |