Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Гэсэн хэдий ч “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан автобусуудыг оруулж ирэх ажил удаашраад байсан юм.
Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Өчигдөр эхний ээлжийн 32 автобусыг нийслэлд авчраад байна. Бүх автобусыг авчирсны дараа Ажлын хэсэг гарч, аль чиглэлд явуулах зэргийг хуваарилах юм.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр явж эхлэх уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй учраас тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж нэмэгдэж буй. Мөн зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтайг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцоллоо.
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор авчирч, үйлчилгээнд нэвтрүүлэхийг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгоод буй.
| Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобуснууд удахгүй үйлчилгээнд явна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |