Дэлхийд данстай монгол модель гэгддэг загвар өмсөгч Ж.Энэрэл шилдэг гэдгээ дахин баталлаа. Тус салбарын шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг гэрэл зурагчин Стивэн Майсэлтэй хамтран Alexandr McQueen брэндийн зураг авалтад оролцсон тэрбээр өөрийн мөрөөдлийг биелүүлжээ.
Тэдний хамтарсан зургийг алдарт Bazaar сэтгүүл онцолсон байна. Тэд 2022 оны хавар супер хит болох брэнд болон загвар өмсөгч, гэрэл зурагчдыг онцолсон бөгөөд үүнд Ж.Энэрэл өнөө цагийн шилдэг загвар өмсөгчид болох Хэйли Бибер, Кендалл Женнер нарын хамт багтжээ.
| Загвар өмсөгч Ж.Энэрэл дэлхийн шилдгүүдтэй хамтарчээ |
|