Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Монгол Улсын Их сургуулийн оюутны номын санд байрлаж буй дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж, залууст гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид вакцинжуулалтад цаг алдаагүй учраас танхимын сургалтаа нээж чадсан. Одоо гурав дахь тунгаа хийлгээд цаашид хатуу хөл хорио тогтоолгүй энгийн амьдралдаа шилжих зорилтыг тавиад байна. Оюутан, сурагчид маань зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, найзууддаа сурч боловсрох эрхийг нь олгож байгаа гэж бодож, улс орны эдийн засаг, аж ахуй нэгжүүдийг ажиллах боломжоор хангаж байгаа хэмээн бодож гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг хүсэж байна. Цар тахал өдрөөс өдөрт буурч байгаа нь ид шид бус вакцины үр дүн. Тиймээс вакциндаа хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм шүү" гэв.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Судалгаагаар 18-40 насны иргэдийн гурав дахь тунгийн хамрагдалт сул байна. Мөн 18-25 насны буюу оюутнуудын вакцинд хамрагдалт сул байгаа учраас Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран зургаан их дээд сургуульд явуулын цэг ажиллуулж байна. Ингэснээр оюутнуудын вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдэж эхэллээ" гэсэн юм.
МУИС-ийн оюутны номын сан дахь түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагдсан байна. Ийнхүү энэ долоо хоногт МУИС, АШУИС, ХААИС-д түр цэг байрлан ажиллах бол ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-д ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
МУИС-ийн оюутны номын сан дахь түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ. Энэ долоо хоногт МУИС, АШУҮИС, ХААИС-д түр цэг байрлан ажиллах бол ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-т ажиллахаар төлөвлөжээ.
Иймд томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 16 газартай гэрээ байгуулж, долоон цэгт дархлаажуулалт хийж эхэлжээ
МУИС-ийн түр цэгт 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ |
|