“Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, жижиг гитар, хүчирхэг хоолой, хэвлүүхэн яриагаараа сонсогч, үзэгчдийн хайрыг татаж байсан Б.Ихэрсувдтай ярилцсан ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна. Ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж уншаарай.
Тухайн үед гэр бүлийнхэндээ тэмцээнд оролцох болсноо хэлээгүй, гитараа үүрч очоод урьдчилсан шалгаруултад оролцсон. Шоунд оролцохоос өмнө гэрийнхэн миний дуулахыг төдийлөн дэмждэггүй байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсоны дараагаас уран бүтээл хийхийг минь дэмждэг болсон
The Voice of Mongolia” шоунд их сургуулиа төгссөнийхөө дараа орсон. Тэр үед уран бүтээл хийж эхэлж байсан учраас хүмүүст хүргэж, таниулах хэрэгтэй байсан юм
Багадаа “Хэцүү анги” олон ангит киног үздэг, “Хэцүү байна” дуунд дуртай, сонсдог байсан учраас саналыг нь дуртай хүлээн авсан. Хоёр өдрийн дотор дуугаа шиинэчлэн дуулж, бүрэн дуусгасан
Багадаа нэлээн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Насанд хүрсэн ч багын зангаа тавиагүй, хөдөлгөөнтэй хэвээрээ
Цэцэрлэгт байхаасаа урлагт дуртай, ямар л урлагийн тэмцээн байна бүгдэд нь оролцдог байсан. Идэвхтэй оролцсон ч шалгардаггүй байсан болохоор өөрийгөө “Авьяасгүй юм байна” гэж бодож, их гуниглана. Гэхдээ тэр үед ээж минь намайг урамшуулж, дэмждэг байсан болохоор бүр мөсөн шантраагүй
Миний амьдралд тохиолдсон зүйл надад ямар мэдрэмж, ямар сургамж өгсөн талаар дуундаа шингээхийг илүү зорьдог
Үгээр хэлэмгүй мэдрэмж байх. Орчлон ертөнцөөс тасарч, хийсвэр ертөнцөд очоод хөвж байгаа юм шиг сэтгэлд тухтай, жаргалтай мэдрэмж авдаг
Тэр өдөр жаахан тааруу өнгөрсөн байвал дуу хөгжим намайг яг л эмч шиг анагаадаг
Би хайраас хамгийн их сэтгэл ханамж мэдэрдэг. Бүх зүйлийг хайрлах хайраас хамгийн гоё мэдрэмж авдаг. Надаас гарсан дуу, аялгуу, үг бүр хайраас үндэслэдэг
Өөрийнхөөрөө, дэггүй зан чанар намайг хамгийн сайнаар илэрхийлдэг байх. Мөн зүрхнээс минь хайртай хамт гарч буй дуу хөгжим намайг илэрхийлнэ
| Артист Б.Ихэрсувдын ярилцлагаас онцлох эшлэл |
|
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |