Вьетнам Улсын Бин Тау хотод зургадугаар сарын 18-21-ний өдрүүдэд чөлөөт бөхийн “U23” ангиллын 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аваргаас манай улс гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, эмэгтэй баг маань 11 орноос багийн дүнгээр хоёрдугаар байр эзлэв. Эрэгтэй баг 13 орноос тавдугаар байрт орсон амжилт гаргалаа.
Медаль, шагналт байрт шалгарсан эмэгтэй тамирчид:
50 кг-д М.Мөнхгэрэл “Оргил” дэвжээ. Мөнгөн медаль
53 кг-д Б.Ариунзаяа “Аварга” сургууль. 4-р байр.
55 кг-д Ц.Одончимэг “Хангарьд” спорт хороо. 4-р байр.
57 кг-д М.Рэнцэнханд “Тэх Мөнх” дэвжээ. 4-р байр.
59 кг-д Л.Эрдэнэболор “Тэх Мөнх” дэвжээ. 4-р байр.
62 кг-д Б.Анударь “Аврагч” спорт хороо, “Хөх Эрчис” дэвжээ. Алтан медаль
65 кг-д А.Даваажргал Налайх “Голомт” дэвжээ. Алтан медаль
68 кг-д М.Батсүрэн “Аварга” сургууль. 6-р байр.
72 кг-д Г.Туяамаа “Хантайшир” дэвжээ. 6-р байр.
76 кг-д Т.Түвшинжаргал “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ. Хүрэл медаль
Эрэгтэй тамирчид:
61 кг-д Г.Батнасан “Төгс” дэвжээ.
92 кг-д Т.Дэмчигдорж “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээ.
125 кг-д Б.Намбардагва “Алдар” спорт хороо, “Хантайшир” дэвжээ. Алтан медаль тус тус хүртлээ. Одоо “U17” ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тус хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана.






| Чөлөөтийнхөн “U23” ангиллын Азийн аваргаас 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |