• Өнөөдөр 2024-05-02

Цагааннуур боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэв

2021-06-14,   293

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах авто замын Цагааннуур боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлсэн. Тухайн шийдвэр энэ сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.
 
"Боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлснээс хойш өдөр бүр өглөөний 08:00 цагаас сүүлийн машин гарах хүртэл ажиллаж байна. Шатахуун, барилгын материал, тоног төхөөрөмж, жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүнүүд хангалттай хэмжээгээр орж байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Казахстан Улсаас 120 тонн цагаан будаа импортоллоо. Мөн ОХУ-аас тахианы өндөг гэхэд гурван том ачааны машинаар орж ирсэн. Үүний үр дүнд манай аймгийн зах зээлд өндөгний үнэ 350 төгрөг болж буурсан" гэж тус аймаг дахь Гаалийн газрын дарга С.Хавал хэллээ. 

Цагааннуур боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188