• Өнөөдөр 2025-04-22

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нээлтээ хийлээ

2021-06-12,   962

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. “Мишээл групп” ХХК өөрийн 100 гаруй харилцагчтайгаа хамтран нэг ч бут, сөөг хөндөлгүй байгалийн жимийг ашиглан Туул гол дагуу 110 ам дөрвөлжин метр талбайд тохижилт хийж гүйцэтгэжээ.
 
Энэхүү хүрээлэн нь Монгол Улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх зорилготой.
 
 Тус хүрээлэн:
 
- Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг
 
- Волейболын талбай
 
- Сагсан бөмбөгийн талбай
 
- Цэцгийн мандал
 
- Цөөрмийн эргийн тавцан
 
- Хүүхдийн тоглоомын талбай гурван хэсэгт
 
- Голын эргийн тавцан
 
- Алсыг харах цамхаг
 
- Шинээр тарьсан ховор ургамлуудын хэсэг
 
- Түр амрах хэсэгтэй.
 
Хүрээлэн байгуулах санаачилгыг “Мишээл групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд дүүргийн ЗДТГ, 20-р хорооны удирдлагууд болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд Хан-Уул дүүрэгт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин дахин нэгээр нэмэгдэж байна.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нээлтээ хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188