“UNLEASH Hacks Mongolia” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахаар зорьж байгаа. Уг хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн санхүүжилтээр “Breathe Mongolia” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой газар хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа юм.
“ТХЗ – 2030” гэж юу вэ?
“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан, тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Уг зорилгыг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.
“UNLEASH Hacks” яаж ТХЗ-той холбогдох вэ?
“UNLEASH” нь зорьсон цэгтээ хүссэн хугацаандаа хүрэхийн тулд нэгдсэн залуусын бий болгож буй “Хөгжлийн хурдасгуур”-ыг бүтээх арга замын нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэн 2017 оноос Денмарк, Сингапур, Хятад зэрэг улсуудад зохион байгуулагджээ. Тус санаачилга нь дэлхийн тогтвортой байдлын нөлөө бүхий брэндүүдийн 54-т шалгарсан ба USAID, MIT, Greenpeace зэрэг байгууллагуудаас дээгүүр бичигдсэн.
Харин “UNLEASH Hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээ юм.
1. “UNLEASH” инновацын арга зүй
“UNLEASH” нь шинэлэг шийдлийг гаргахад үр дүнтэй арга зүй гэдгээрээ танигдсан загварчлах сэтгэлгээний аргачлал дээр суурилснаараа олон улсад танигдсан. Мөн арга хэмжээний үеэр мэргэшсэн олон улсын чиглүүлэгч нар санал, заавар өгдөг нь олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаа болдог.
Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах сургалтууд олон улсын стандартад нийцсэн байх учраас шинэ техник, технологийн шийдлүүд, UNLEASH арга зүй, багаар ажиллах чадвар болон асуудлыг өргөн хүрээнд харах, судлах гэх мэт олон чадваруудыг эзэмших боломжтой.
2. Агаарын бохирдлыг бууруулах санаагаа “шийдэл”-д хүргэх боломж
Жил бүрийн нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд сансраас “Азийн бор үүл” харагддаг болсон нь агаарын бохирдол хүн бүрийн нэн түрүүнд анхаарах асуудал болсныг илтгэж байна. НҮБ, ДЭМБ-аас дэлхий дээрх 10 хүний ес нь бохирдсон агаараар амьсгалж, жил бүр долоон сая, цаг тутамд 800 хүн нас бардаг гэсэн тооцоолол гарсан.
Иймд “UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор агаарын бохирдлыг бууруулах өөрийн санал, эргэлзээг шийдэл болгон түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн үр дүнгээ үнэлэх, цаашлаад санаагаа хэрэгжүүлэх санхүүжилт авах гэх мэт олон боломжоор дүүрэн.
Шалгарсан гурван баг хөтөлбөрийн дараа өөрсдийн инновацлаг шийдлээ хөгжүүлэх санхүүжилт авах бөгөөд та бүхний гаргасан шинэлэг санаа зохиогчийн эрхээр баталгаажна.
1-р байр: 4.000.000₮
2-р байр: 2.000.000₮
3-р байр: 1.000.000₮
3. Дэлхийн залуустай хөл нийлүүлэн хөгжих боломж
Дэлхий даяар жил бүр 1000 гаруй залуу “UNLEASH”-аар дамжуулан ирээдүй хойчийнхоо эрхийг хүндэлж, өөрийн өнөөдрийн эрхээ эдлэн, үүргээ ухамсарлах нийгмийг бүтээх арга замыг хайж, өөрсдийн санаа бодлоор нэгдэцгээж байна.
2020 онд 22 улсад дэлхий даяар цахимаар нэгэн зэрэг хэрэгжиж 1000+ оролцогч, чиглүүлэгч, ментор, шүүгчийг хамарсан бөгөөд ТХЗ-д чиглэсэн 146 шинэ санаа, шийдлүүдийг гаргаж чадсан залуусын томоохон нэгдэл юм.
“UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор UNLEASH-аас зохион байгуулах бусад үндсэн арга хэмжээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцож олон улсын залуустай санаа бодол, туршлагаа солилцох боломжийг бүтээхэд танд давуу талыг бий болгох юм.
Хөтөлбөрт дараах холбоосоор бүртгүүлээрэй.
Бүртгэлийн холбоос: http://bit.ly/UnleashMN
| Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлэх найман сая төгрөгийн шагналын сантай хакатон болно |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |