Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Номын баяр энэ жил 29 дэх удаагаа энэ сарын 11-13-нд Сүхбаатарын талбайд болно. Энэхүү номын баярт “Анд” хэвлэлийн газар эрхлэн гаргасан хүүхдийн болон уран зохиолын 100 гаруй нэр төрлийн бүтээлээрээ оролцож байна. Номын баярт зориулж бүх номоо 10-60 хувь хүртэл хямдруулж байгаа аж. “Анд” хэвлэлийн газрын онцлох номуудыг танилцуулья.
Бэсрэг роман, тууж өгүүллэгээс бүрдэх “Амуль” ном нь тайгын өвөрмөц амьдралыг өөр өөр үйл явдлаар холбон бичсэн онцлогтой. Ойн иргэдийн амьдрах хэв маяг нь байгаль эхийг шүтэх гүн сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой учраас зүүд, зөн совин, чанад ертөнцийн учир бүтээлэг, юмс үзэгдэл, тайлж тайлбарлах боломжгүй тэр далд холбоо хэлхээг бодит ахуйтай чадварлаг сүлжин бичиж, үйл явдлыг итгэл үнэмшилтэй хүүрнэх нь зохиолчийн авьяас билгийн илрэл юм.
Дайсикуд хөвчийн нэгэн отог омог байгалийн гэнэтийн гамшигт өртөн, солирын бороонд сүйрч мөхөөд, түүний суурин дээр шинэ хот байгуулагдсан тухай гардаг. Байгальтай амь нэгтэй амьдарч байсан хүмүүсийн зан араншинг юу эвдэж, амгалан тайван амьдралыг юу бусниулав гэдгийг харуулсан зохиол.
Францын романтизмын үеийн нэрт төлөөлөгч, түүхч, археологич, зохиолч Проспер Мериме 1803 онд мэндэлжээ. Олон талын авьяас билигт зохиолч маань зохиол бүтээлүүдээ түүхэн сэжмээр холбодгоороо Европ даяар алдартай. Тэрээр 1840-1847 оны хооронд алдарт "Кармен" романаа бичиж, уншигчдын хүртээл болгосны дараахан хөгжмийн зохиолч Бизет түүний эл романыг дуурь болгосноор дэлхийн өнцөгт булан бүрд сонгодог урлагийн томоохон төлөөлөл болон тоглогдож байна. Кармен романы дараагийн тэсрэлт хийсэн зохиол яахын аргагүй Коломба. Корсик нутгийн уугуул иргэдийн ёс заншил, зоригт Коломба бүсгүйн эцгийгээ гэсэн сэтгэл нь Францын төдийгүй дэлхий дахины классик уншигчдын сэтгэлийг ховсдон, өдгөө ч нэр хүнд улам өссөөр байна. Мэдээж түүний зохиол түүхэн сэжигтэй байдаг учир Корсик нутагт очих хүсэлтэй жуулчдын тоо эл бүтээлийг гарснаас хойш тасралтгүй өссөн гэдэг.
“Захиалгат аллага” цуврал дээлээ сольж, бүл нэмэн, “Өв залгамжлагчид” нэртэй боллоо
Зохиолч, сэтгүүлч Хон хэрээдийн Б.Энхбатын түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн “Өв залгамжлагчид” цуврал романууд анх 1990-ээд оны эхэнд хэвлэгдэн, монголын уншигчдад цоо шинэ өнгө төрх, зохиолын голч шугам, бичлэгийн тэс өөр хэв маяг, өнө эртний түүхт Монгол улсын бүхий л цаг үеийн улс төрийн байдал, үнэн төрхийг харуулсан детиктив зохиол билээ. 2018 онд зохиогчийн хүсэлтээр “Захиалгат аллага” нэрээр шинэчлэгдэн хэвлэгдэж байсан бол 2021 онд мөн зохиогчийн хүсэлтээр “Өв залгамжлагчид” нэрээр дахин худалдаанд гарч байна.
Хон хэрээд овогт Базар болон түүний хүү Батаагийн хувь заяа хэрхэн эргэхийг “Өв залгамжлагчид” цуврал романаас уншиж болно.
Хөдөө тосгоны буйд бөглүү ахуйд дөнгөж сургууль төгссөн залуу эмч томилолтоор очсоныхоо өдрөөс л хээгүй,
.jpg)
хэнэггүй тариачдын архагшуулж, газар авхуулсан өвчинтэй тэмцэж эхэлнэ.
| Номын баярт “Анд” хэвлэлийн газар 100 гаруй бүтээлээр оролцоно |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |