• Өнөөдөр 2025-04-22

Алтай хотхоны 14, 16, 18 дугаар байрны гараж усанд автжээ

2021-06-10,   527

Дунд голын усны түвшин их хэмээгээр нэмэгдэж, үерлэсэн. Үүний улмаас Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 14, 16, 18 дугаар байрны гараж усанд автжээ.
 
Энэ талаар тус хотхоны СӨХ-ны ажилтан “Өчигдөр 00:00 цагийн орчимд байрнуудын гараж усанд автсан. Усыг нь шавхах гэсэн боловч насос эвдэрсэн. Иймд Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр 09:00 цагт дуудлага өгсөн. Гаржид байсан автомашинуудыг ачилтын компани дуудаж, гаргаад байна” гэв.
 
Харин тус хотхоны оршин суугч “Бороо их орж, Дунд голын усны түвшин нэмэгдэх болгонд манай хотхоны 14, 16, 18 дугаар байрны гараж усанд автдаг. Жил бүр ийм асуудалтай байдаг. Эдгээр байр насжилтын хувьд 13 жил болж байна. Дунд голын усны түвшин далангаа даваад байна гэдэг эрсдэлтэй, аюултай зүйл. Хүний эд хөрөнгө яригдаж байна шүү дээ. Автомашины хамар давсан их устай болоод байна” гэлээ.
 
Гаржийн зогсоолд байсан автомашинуудыг ачилтын компани дуудаж, уснаас гаргасан  байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид Алтай хотхонд ажиллаж, гаржид тогтсон усыг насос ашиглан шавхаж байгаа аж.
 

Алтай хотхоны 14, 16, 18 дугаар байрны гараж усанд автжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188