Ойрын өдрүүдэд бороо орсонтой холбоотойгоор голын усны түвшин нэмэгдэж иргэд голын усанд машинтайгаа живэх осол олширч байна. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Витсамо”-ийн үйлдвэрийн хойно “Улиастайн гол”-д автомашин живж байна гэсэн дуудлага 23.25 минутад ОБГ-т иржээ. Улмаар нийслэлийн Аврах 105 дугаар анги 16 км замыг туулан “Ланд круйзер-200” загварын суудлын автомашиныг дөрвөн зорчигчтой гатлахдаа суусан байсан тул иргэн О/28 настай, эмэгтэй/, Б /6 настай, эмэгтэй/, М/4 настай, эмэгтэй/ нарыг завиар зөөвөрлөн гаргаж, автомашиныг татаж гаргасан байна. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн “Зулзагын голын салаа бэлчир” гэдэг газарт “Зулзагын гол”-д хоёр автомашин үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 12:50 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 44 км замыг туулан 02.09 цагт очиход иргэн Б-ийн жолоодож явсан “Тоёота Филтер” загварын суудлын автомашин, Б-ын жолоодож явсан “Грейсс” загварын бага оврын автобус үерийн усанд боогдсон байсан тул 17 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн, хоёр автомашиныг татан гаргаж, Дархан-Уул аймагт хүргэсэн байна.
Улиастайн голд живж байсан машиныг гаргажээ |
|