• Өнөөдөр 2024-05-17

Ашиг сонирхлын зөрчилтэй 11 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ

2021-06-10,   377

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
 
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны тавдугаар сарын 31- нээс зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 179 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 115 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 64 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, долоон албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна

Ашиг сонирхлын зөрчилтэй 11 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188