-Юуны өмнө Мөчлөг бүтээлээрээ “Цэнхэр тэнгэрийн цаана-2022” богино хэмжээний киноны уралдааны дэд байрын шагнал хүртсэн баяр хүргэе. Мөчлөг гэж нэрнээсээ эхлээд, зохиолынхоо санааг анх хэрхэн олсон гэдгээс яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Баярлалаа. Япон Улсад амьдарч байхдаа энэхүү киноныхоо зохиолын санааг анх олсон юм. Мөчлөг гэдэг нь нэг талдаа сарын тэмдгийг төлөөлүүлсэн. Нөгөө талаар сар бүрийн давтамжийн тухай, цаг мөчийн тухай ч өгүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, бидний амьдрал өөрөө дуусашгүй цагираг хэлбэртэй гэсэн санааг энэхүү бүтээлээрээ дэвшүүлэхийг зорьсон. Амьдралд хэчнээн муу, муухай зүйл тохиолдсон ч хэзээ нэг өдөр өөрчлөгддөг.Түүний дараа ч бид амьдарсан хэвээрээ байх тэр зүй тогтлыг нэрлэж байгаа юм. Токиод ганцаараа амьдрах үе минь энэхүү бүтээлийнхээ зохиолыг бичихэд нөлөөлсөн. Энэхүү зохиол маань триолог. Токиод байхдаа хөгшчүүлийн асрамжийн газар ажиллаж байлаа. Тэнд зарим нь үхлээ хүлээж, зарим нь үр хүүхдээ хүлээдэг. Нэг ёсны мөчлөгөө хүлээдэг. Нэг удаа ажлын хоол тараадаг тэрэг түрээд явж байтал хаях гэж байсан овоолоостой памперс байсан. Тэгэхэд яг л цусан намаг дунд явж байгаа мэт хүчтэй сэтгэгдэл төрсөн. Түүнээс сарын тэмдгийн тухай триллог бичих санаа олсон.
Энэ кино бол гурван өгүүллэгийн минь хоёр дахь нь
-Хүмүүс бүтээлийг нь өөр, өөрийнхөөрөө үзэж, өнцөг санааг авч байгаа болов уу. Хамгийн сүүлд гэхэд Таванбаяр найруулагч бүтээлийг нь үзээд сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Мэргэжлийн уран бүтээлчид, санал шүүмжлэл хэлсэн болов уу?
-Мэргэжлийн уран бүтээлчдээс хэд хэдэн хүн үзсэн байсан. Ихэнхдээ хүмүүс бүтээлийн маань зохиолыг шинэлэг байгааг онцолсон. Шүүмжлэл, магтаалаас гадна хүн бүрийн үзэх гэсэн хүсэл, над руу эргээд холбогдох хүсэл сайхан санагдсан.Мэдээж анхны бүтээл болохоор техникийн асуудлаас эхлээд бидэнд бэрхшээл тохиолдсон. Хүн бүхний ойлголт, мэдээлэл өөр. Өөр, өөрөөр ч хүлээж аваасай гэж хүсэж байна. Ядаж л арай ч дээ гэсэн байлаа ч сарын тэмдгийн тухай, трансжендер хүний тухай ойлголт авах нь зохиолын маань зорилго байсан.

-Нөгөө талаар зарим үзэгч шүүмжилж, бүтээлд үзэл бодол нь нийцэхгүй нь ч байх шиг байна. Энэ байдлыг анхнаасаа л тооцоолж байсан байх гэж бодож байна?
-Токиод байхад УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ариун цэврийн хэрэглэл бүх сургуульд тавих тухай яриа гарч, төсөл хэрэгжүүлж байсан. Тухайн үед энэ чиглэлийн мэдээ мэдээлэл үнэхээр бага байдгийг хараад үнэндээ гайхаж, цочирдсон. Кинонд, тоглоомд хүн үхэж байхад, цус нөжтэйтэйгээ холилдож байхад эмзэглэдэггүй мөртлөө эмэгтэй хүн бүрт сар бүр тохиолддог сарын тэмдгийн тухай нийгмээрээ шахуу цочир хүлээж авсан нь гайхмаар байсан. Тиймээс анхнаасаа л энэ тухай хүмүүс сөрөг бодолтой, мэдлэг мэдээлэлгүйг мэдэж байсан.
-Залуу сэтгүүлчийн хувьд мэдээж зав бага байдаг нь тодорхой байх. Ажлынхаа хажуугаар л зохиолоо бичсэн үү. Мөн найруулсан шүү дээ. Цаг хугацаага хэрхэн зохицуулсан бэ?
-Заримдаа бид аливааг өөрөө харахад буруудах тохиолдол байдаг. Бидний харж байгааг буруутгах хүн нь бий. Энэ үзэл санаа Мөчлөг бүтээлд ч байв уу гэж харсан?
-Хүмүүс буруутгах бол тэдний асуудал. Энэ бүтээлд хангалттай хэмжээний буруутгах шалтгаан бий ч байж магад. Бүх хүн ЛГБТ олон нийтийн тухай мэддэггүй шүү дээ. Тэгсэн хэр нь дэмждэггүй ч эсэргүүцдэггүй гэдэг. Энэ үгэнд үнэхээр дургүй. Хүний оршихуйг байх ёстой, ёсгүй гэж шүүдэг нь бид биш. Хийсэн бүтээлийг минь буруутгахад асуудалгүй, харин үүний цаана байх хүмүүсийн тухай буруутгаад байх шалтгаан байхгүй гэж боддог.

-Одоо энэ бүтээлээ ингээд гаргаад л болох уу. Өөр уралдаан, наадамд оролцохыг зорьж байна уу?
-Дээр хэлсэнчлэн энэ бүтээл гурван хэсэг триллог. Эхнийг нь өөрөө хийсэн бол нөгөө хоёрыг нь мэргэжлийн найруулагчаар найруулан кино болгох хүсэлтэй байгаа. Мөн зургаан өгүүллэгээс бүтсэн ном ирэх хавар гэхэд гаргах бодолтой байна. Хоёр ч өгүүллэг нь мөчлөг гэх нэртэй. Номоо ч мөн тус нэрээр гаргана гэж бодож байгаа. Нүүрийг нь ч мөн киноныхоо постертой ойролцоо хийхээр ажиллаж байна. Хүмүүс бүтээлийг маань үзээд мэдрэмж авч байвал, ядаж нэг удаа санаа алдвал санаа минь амарна. Энэ хүртэл тусалсан киноны багийхандаа баярлалаа. Баг хамт олон минь байгаагүй бол “Мөчлөг” киног хийж чадахгүй байсан. Мөн намайг юу ч хийсэн өмгөөлж, миний талд байж, эрх чөлөөтэй амьдрал бэлэглэдэг гэр бүлдээ талархаж явдаг.
Баг хамт олон минь байгаагүй бол “Мөчлөг” киног хийж чадахгүй байсан.
| О.ПАГМА: Токиод хөгшчүүлийн асрамжийн газарт ажиллаж байхдаа “Мөчлөг” зохиолынхоо санааг олсон |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |