Өсвөрийн Азийн аварга шалгаруулах уран гимнастикийн тэмцээнд хоёр удаа оролцож, шилдэг 15-д үлдсэн анхны монгол тамирчин бол Х.Ундрам. 2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн уран гимнастикийн олон улсын хэмжээний мастер Х.Ундрамтай ярилцлаа.
-Уран гимнастикаар хэдэн настайгаасаа хичээллэсэн бэ?
-Би уран гимнастикаар 12 жил хичээллэж байна. Анх долоон настайдаа “Бэлтгэл дуусах болоогүй” хэмээх баримтат кино үзээд энэ спортод татагдаж гимнастикийн зааланд очиж байсан. Мөн гадаад сувгаар уран сайхны гимнастикийн тэмцээн үздэг байсан нь энэ спортоор хичээллэхэд нөлөөлсөн. Анх зэрэг ахиулах тэмцээнд оролцоход хүрэл медаль зүүж байсан минь санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш гаргасан амжилтдаа урамшиж, бэлтгэлдээ илүү цаг гаргаж эхэлсэн дээ.
-Уран сайхны гимнастикаар зөвхөн эмэгтэй тамирчид хичээллэдэг. Ямар төрлийн үзүүлбэр үзүүлдэг вэ?
-Гимнастикийн тэмцээнд ганцаарчилсан төрлөөр оролцож буй тамирчин цагаригтай, бөмбөгтэй, туузтай, олстой гэсэн дөрвөн төрөлд өрсөлддөг. Томоохон тэмцээнүүдэд энэ дөрвөн төрөлд тус бүрт нь медаль гардуулна. Мөн нийлбэр дүнгээр шагналт байр эзлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг тамирчин ганцаарчилсан төрлийн тэмцээнээс таван медаль зүүх боломжтой гэсэн үг.
-Та энэ спортоор хичээллээд 12 жил өнгөрчээ. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Анх багшийнхаа зааж өгсөн хичээлийг сураад өөртөө итгэлтэй болж уран гимнастикийн спортод илүүтэй дурлаж байсан. Харин одоо хариуцлагатай болж гимнастикийн тамирчин хамгийн сайхан гэдгийг дүү нартаа харуулахыг хичээдэг. Гимнастикийн спортоор хичээллэсэн тамирчин залуудаа зодог тайлдаг. Би 25 нас хүртлээ хичээллээд цаашдаа энэ спортыг хөгжүүлж, олонд хүргэх тал дээр анхаарна гэж төлөвлөж байна. Дараагийн тамирчдад надад байгаа боломжоос илүү хангалттай нөхцөл боломж бүрдүүлж ажиллахыг хичээнэ.

-Уран гимнастикийн тамирчид талбай дээр хэдий хугацаанд үзүүлбэр үзүүлдэг вэ. Тэмцээний үед сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Тамирчин хүнд авхаалж самбаа, хурд, хүч, тэсвэр тэвчээр, идэвх зүтгэл хамгийн чухал.Тамирчин талбай дээр минут 30 секунтын хугацаанд л гардаг. Энэ хугацаанд тамирчнаас гарч болох бүх чадварыг үзүүлнэ гэсэн үг. Минут 30 секунт хугацаа хэдий богино ч бүх хүчээ зарцуулдаг болохоор их ядарсан байдаг. Тамирчин уйтгар гунигтай, баяр жаргалтай бүхий л үед сэтгэл зүйгээ хэвийн түвшинд барьж чаддаг байх ёстой. Энэ нь тамирчны давуу тал болдог. Хүн өглөө бүр ижил сэтгэл хөдлөлтэй сэрдэггүй шүү дээ. Харин заал руугаа орохдоо бүхнийг мартаад бэлтгэлээ хийдэг чадварыг өөртөө заавал суулгасан байх ётой. Бие махбодын хувьд хийхэд хэцүү үзүүлбэрийг сэтгэл зүйн хувьд хамгийн амархан мэт харагдуулж бусдад гоо зүйн мэдрэмж өгч, тэднийг гайхашруулж буй тамирчин бол хамгийн чадварлаг нь гэсэн үг.
-Уран гимнастикийн үзүүлбэрээр өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг уу. Талбай дээр гарахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тамирчин бүр өөртөө зориулж бүтээсэн зохиомжоороо өөрийгөө илэрхийлдэг. Ямар утга санаа илэрхийлэхийг зорьж байгаагаас шалтгаалж үзүүлбэрээрээ гүйцэд илэрхийлээд үзэгчдэд сайхан мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. Би хэцүү үзүүлбэр хийж байгаа ч түүнийгээ сэтгэл хөдлөл болоод жүжиглэлтээр дардаг. Энэ спортоор хичээллээд удаагүй байгаа хүүхдүүд намайг хараад “Би ийм болох юм сан” гэх бодол төрүүлэх хэмжээний үзүүлбэр үзүүлэх юм сан гэж хичээдэг.
-Бэлтгэлээ хэдий хугацаанд, хэрхэн хангадаг вэ?
-Энгийн үед өдөрт дөрвөн цагийн бэлтгэл хийдэг. Тэмцээн дөхөөд эхлэхээр найман цагийн бэлтгэлд гардаг. Тэмцээн дөхсөн үед үзүүлбэртээ түлхүү анхаараад бусад үед биеийн ажиллагаа дээр төвлөрч хурд, хүч, суулт, сунгалт гэх мэт үндсэн элементүүдийг давтдаг. Биеийн жингээ хадгалахын тулд бэлтгэлээ тогтмол цагт, байнга хийдэг.

-Биеийн жингээ хадгалахын тулд хоол хүнсэндээ анхаардаг байх. Идэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бий юү?
-Амттан идэхийг хориглодог. Бага байхад хүссэн амттанаа идэж чаддаггүй хэцүү байдаг байлаа. Гэхдээ энэ спортыг сонгож, түүнийхээ төлөө тэмцэж байхад амттанаас татгалзах нь юу ч биш. Эрүүл, зөв хооллож сурахын тулд өглөө, өдөр, оройн хоолоо тохируулж хэрэглэх нь чухал. Мөн орц, найрлага нь тодорхой, гэртээ бэлтгэсэн хоол, хүнс хэрэглэх нь хамгийн зөв дэглэм болдог.
-Уран гимнастикийн спорт хүнийг хэрхэн төлөвшүүлдэг вэ?
-Үеийн хүүхдүүдээс илүү бие даах чадвартай болж, бусдаас үг сонсож, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, нээж чаддаг. Үндэсний шигшээ багийн тамирчин болсон цагаас хойш би бэлтгэлээ бэлтгэл гэхээс илүүтэй ажил гэж хийдэг болсон.
-Бусад тамирчнаас юугаар ялгарахыг хичээдэг вэ?
-Сэтгэлзүйгээ хэвийн түвшинд барьж чаддаг. Мөн жүжиглэх чадвараа илүү байлгах гэж хичээдэг. Хүний бие хязгааргүй хөгжих боломжгүй. Харин хүний сэтгэл хаашаа ч хөрвөх боломжтой.
-Танай багш тамирчдынхаа юунд илүү анхаарч ажилладаг вэ?
-Спортын мастер М.Булган багшийн удирдлага дор 2008 оноос хойш хичээллэж байна. Манай багш хувь хүнийг хөгжүүлэх, зөв хандлагатай болгож төлөвшүүлэх тал дээр илүү анхаардаг. Ийм байх ёстой гэсэн зарчимд сургадаг. Хүнтэй зөв харилцаж хүний үгийг сонсож сурах ёстой гэж захидаг. Тамирчин болохгүй ч дуртай зүйлээ хийснээр аз жаргалтай болж, биеэ зөв авч явж сурна. “Гоо сайхан, биеийн галбир, эрүүл мэнддээ анхаарч бай” гэж үргэлж захидаг.

-Уран гимнастикийн спортоор хэдэн настайгаас эхэлж хичээллэх боломжтой вэ?
-Дөрвөөс долоон насны хүүхдийн нарийн булчинг хөгжүүлэх харьцангуй амар байдаг. Уран гимнастикийн үндсэн дасгал, хөдөлгөөнийг ес орчим жил хичээллэж байж сурдаг. Хэдий авьяастай хүүхэд байсан ч 12-оос дээш настай хүүхдүүдийн хөл гар чангарч, тэгширэхэд уддаг. Тэгэхээр бусад спорттой харьцуулахад бага наснаас эхэлдэг. Гимнастикийн спорыг спортын цагаан толгой гэдэг. Багадаа гимнастикаар хичээллэсэн бол аль ч спортын тамирчин болох боломжтой.
-Мөрөөдөл, зорилгынхоо талаар манай уншигчидтай хуваалцаач?
-Би дэлхийн аварга болж чадахгүй юм аа гэхэд Монголоос дэлхийн аварга төрүүлнэ гэж мөрөөддөг. Ийм мөрөөдөлтэй болоод удаж байна. Заавал биелүүлнэ гэж боддог, зорьдог.

| Уран гимнастикийн ОУХМ Х.Ундрам: Би сэтгэл зүйгээрээ ялагч байхыг хичээдэг |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |