Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл энэ сарын 15-нд хуралдаж, барилдааны дүрмээс “барьц сонгох” заалт хасаж, камераар шүүх заалт оруулах, барилдааны явцад бөхчүүдээс шинжилгээ авч, допинг илэрсэн бол барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох зэрэг дүрмийн өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ саналыг энэ сарын 29-нд болох “Их Эе”-ийн хурлаар эцэслэх юм. Уг шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүгийн байр суурийг сонслоо.
-МҮБХ-ноос барилдааны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулах санал гаргалаа. Үүнийг нэг нь барьц сонгох заалтыг хасах юм. Үүнд дасгалжуулагчийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Барилдааны дүрмээс “Барьц сонгох” заалт хасах нь зөв. Үүнийг би олон жил хүлээсэн. Барьц сонгож давсан бөх нэг л “шим”-гүй санагддаг. “За яахав дээ, барьц сонгож л давлаа даа” гэж бодох ч барилдааны дүрмээрээ бол тэр хүний буруу биш байдаг. Тийм учраас барьц сонгох заалтыг хасах нь зөв юм. Энэ заалтаас улбаалж хүмүүс олон жил хохирсон.
-Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбарыг судлах тухай МҮБХ-ноос мэдэгдсэн. Таныхаар ямар зөв шийдэл байж болох вэ?
-Хаялцахгүй удсан бөхчүүд давхар золгоон дээрээс л барилдаж байж хаялцах нь хамгийн зөв хувилбар. Өөр гарц байхгүй. Дан буюу давхар шуудагны барьцтай барилдаад, хаялцах нь хамгийн шударга.
Жин багатай, биеэр жижиг бөх ч гэсэн байгалийн шалгарлаар тодорхой хэмжээний цолондоо хүрдэг. Гэхдээ ар талаараа тэврүүлж барьц сонгооны барьцанд орно гэдэг шударга биш санагддаг. Тийм учир хоёр талаараа ээлжлэн золгож байж хаялцахад жин багатай бөхийн хувьд ч гэсэн гомдох юм байхгүй.
-Барьц сонгох заалт хасахаас гадна барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулах тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Камераар шүүх заалт оруулах нь маш зөв шийдвэр. Бөхийн засуул, цэцүүд барилдааныг гүйцэт харах бололцоо байдаггүй. Тийм болохоор камериан шүүлт зайлшгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь барилдаан маргаангүй байх ёстой. Тэгэхгүй бол бөх үзэх гэж очсон иргэн болон барилдсан бөхөд “Камераар шүүсэн бол яах байсан бол, хэн нь дээр, доор орсон бол” гэж бодогдоод байдаг. “Миний харснаар тэр нь л давах шиг болсон доо” гэж хардах, эргэлзэх үе бий. Тийм болохоор камераар шүүвэл үзэгч болон барилдаад унасан бөхөд гомдол байхгүй. Хүнийг гомдолгүй байлгах хэрэгтэй шүү дээ. Баримжаагаар шүүж болохгүй. Тийм учир шинээр оруулж байгаа энэ заалтыг би 100 хувь дэмжинэ.
-Бөхчүүдийн дунд багагүй асуудал дагуулдаг допингийн хариуцлагын тухайд барилдааны дүрэмд нэмэлт оруулсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Допинг хэрэглэсэн бол барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, дээр нь 40 сая төгрөгөөр торгох тухай санал гаргасан байна лээ. Энэ бол зөв шийдвэр. Олон төрлийн бодис хэрэглэсэн бол дөрвөн жилээр, давтан хэрэглэсэн бол насаар нь барилдах эрхийг хасах нь зөв.
-Үндэсний бөхийн барилдааны дүрмээс барьц сонгох заалт хаслаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Барьц сонгох заалт хасах нь зөв шийдвэр. Үүнийг аль хэдийнээс хасах байсан юм. Хоёр их хурал хуралдахгүй байсаар байгаад сунжирсан. Миний энэ заалтыг хасахыг 100 хувь дэмжиж байгаа. Яагаад гэвэл, барьц авсан бол давах магадлал 80-100 хувь болдог. Тэгэхээр нөгөө хүндээ шударга бус шүү дээ.
Мөн барилдааны дүрэмд камераар шүүх гэсэн заалт оруулах санал гаргаад байгаа. Энэ ч гэсэн зөв шийдвэр. Яагаад гэвэл, хүний хараа барилдааныг гүйцэхгүй. Том цолон дээр барилдахад “Тэр нь давсан” гээд асуудлууд гардаг. Камераар удаашруулаад харах юм бол унасан бөхдөө гомдолгүй.
-Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбарыг судлах тухай МҮБХ-ноос мэдэгдсэн. Таныхаар ямар зөв шийдэл байж болох вэ?
-Давхар шуудагнаас барилдаж болно. Мөн олон улсын бөхийн төрлүүдийн дүрмээс жишиг болгож болно шүү дээ.
-Бөхчүүдийн дунд багагүй асуудал дагуулдаг допингийн хариуцлагын тухайд барилдааны дүрэмд нэмэлт оруулсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Допинг хэрэглэсэн бол олон улсын дүрмээр барилдах эрхийг нь хасдаг. Энэ дүрэм их зөв шийдвэр. Олон төрлийн бодис хэрэглэх нь хүний бие организмд сөргөөр нөлөөлж байна. Үүний хариуцлагын тогтолцоо бүр чанга байх ёстой.
| БАЙР СУУРЬ: Барьц сонгох заалт хасах, допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох нь ЗӨВ |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |