Улаанбаатар хотоос Ховд аймаг руу эм, тариа, дайвар ачиж явсан автобус Говь-Алтай аймгийн Улаан туг багийн Дундын овоо гэдэг газарт энэ сарын 8-нд шатсан. Галын улмаас бүх ачаа нь шатсан бөгөөд нийт мөнгөн дүн ойролцоогоор 157 сая төгрөг болоод байгаа. Тэгвэл автобусыг жолоодож явсан Ц.Түвшинбаатараас юу болсон талаар тодрууллаа.
-Автобус юунаас болж шатсан бэ. Танд өмнө нь ямар нэг дуу орсон юмуу, эвдэрсэн байж болзошгүй зүйл мэдэгдсэн үү?
-Цахилгааны масс гарч, автобус мотор буюу арын хэсгээсээ эхэлж шатсан. Хүмүүсийн дайвар, хүнс, гар утас, эм эмнэлгийн хэрэгсэл ачиж явсан. Тавдугаар сарын 8-нд гараад Говь-Алтай аймагт явж байхдаа шатсан. Ямар нэг эвдрэл гэмтлийн улмаас хөдөлгөөн саатах, дуу орох зэрэг зүйл мэдэгдээгүй, шууд л шатчихсан. Би туслах жолоочтойгоо хамт явж байсан. Шатаж эхлэнгүүт нь автобусаа зогсоогоод, бууцгаасан. Одоо биеийн байдал зүгээр, Ховд аймагт байна.
-Та автобусаа хэзээ оношлогоонд оруулсан бэ?
-Өнгөрсөн жил автобусаа оношлогоонд оруулсан. Энэ жил коронавирусийн улмаас оношлогоо хийгээгүй байсан.
-Дайвар өгч явуулсан хүмүүсээс ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Зарим нь төлүүлнэ, зарим нь “Болох байлгүй дээ” гэсэн. Өөр нэг хүмүүс нь “Төлбөрөө хурдан төл” гээд яаруулаад л байна. Ачааныхаа үнийг нэмж төл гэсэн хүн байхгүй.
Коронавирусийн улмаас энэ жил автобусаа оношлогоонд оруулж чадаагүй
-Хэчнээн хүний дайвар байсан бэ?
-Тэмдэглэж авсан цаас шатсан учир тоог нь сайн хэлж мэдэхгүй байна. Барагцаагаар 30 орчим хүний дайвар байсан байх. Үүнээс ч илүү байж магадгүй. Дандаа л хүнс, гар утас зэрэг янз бүрийн зүйл байсан. 3-4 хүний гар утасны төлбөр гэхэд л нийлээд 100 сая төгрөг болоод байгаа. Гар утасных нь паданыг эзнээс авч, харсан. Яах аргагүй 100 сая хүрч байна лээ. “Гар утас шүү” гээд хайрцагтай зүйл өгсөн. Дотор нь хэчнээн утас байсныг мэдэхгүй. Галын дүгнэлт гарахаар нийт мөнгөн дүн нь тодорхой болох байх. Говь-Алтай аймгийн нутагт явж байхад шатсан учир тэнд бүх зүйл нь шийдэгдэх байх.
-Эм, эмнэлгийн хэрэгсэл ачиж явсан. Эмнэлгийн байгууллагаас холбогдсон уу?
-Эмнэлгийн байгууллагаас намайг буруушаасан зүйл байхгүй. Эм, тарианы нийт мөнгөн дүн 21 сая төгрөг болсон. Зарим нь галд шатах нь шатаад, урвалд орох нь ороод дууссан.
-Хандивын аян эхлүүлсэн байна лээ. Одоогоор хэчнээн төгрөг бүрдээд байна вэ?
-Надад дайвар өгч явуулсан хүмүүс хандивын аян эхлүүлсэн юм билээ. Одоогоор тав орчим сая төгрөг бүрдээд байна.
| Шатсан автобусны жолооч Ц.ТҮВШИНБААТАР: 3-4 хүний гар утасны төлбөр гэхэд л нийлээд 100 сая төгрөг болоод байгаа |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |