Үнийн хөөргөдөл үүсгэсэн аж ахуйн нэгж байгууллагыг 2-20 сая төгрөгөөр торгоно. Энэ дагуу ШӨХТГ-аас хяналт, шалгалт хийж байгаа билээ. Сүүлчийн үед хүнсний дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнэ үнээ нэмээд байгаа. Үүнтэй холбоотойгоор ШӨХТ-аас хүнсний дэлгүүрүүдэд хэрхэн хяналт шалгалт хийж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Хөл хорионы хатуу дэглэм тогтоосон үеэс эхлэн үнийн зохиомол хөөргөдөл үүсгэсэн аж ахуйн нэгж байгууллагад торгуулийн арга хэмжээ авч буй. Өнөөдрийг хүртэл хэчнээн худалдааны төвд торгууль ногдуулаад байна вэ?
-Дөрөвдүгээр сарын 10-наас хойш хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Үүнээс 1-2 хоногийн өмнө тодорхой хэмжээгээр үнийг хөөргөдөл үүссэн. Үнэ хөөрөгдөх бас нэгэн шалтгаан нь иргэн бүрт 300 мянган төгрөг олгосонтой холбоотойгоор худалдан авалт, эрэлт ихэссэн. Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар “Хүчит шонхор” захад махны үнэ килограмм тутамдаа 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайн үед махны жижиглэнгийн худалдааны 46, 47 гэсэн хоёр лангууны түрээслэгчийг тус бүр хоёр сая төгрөгөөр торгосон. Өнөөдрийг хүртэл үүнээс өөр торгуулийн арга хэмжээ аваагүй байсан. Харин өнөөдөр “Таван-Эрдэнэ” захад лангуу түрээсэлдэг хоёр иргэнд тус бүр хоёр сая төгрөгийн торгуул ногдуулсан байгаа. Тус захын удирдлагууд дотоод хяналт шалгалтын хүрээнд тухайн түрээслэгчдэд бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх талаар хэд хэдэн удаа сануулга өгсөн юм билээ. Мөн ШӨХТГ-аас хэд хэдэн удаа сануулга өгсөн. Уг сануулгыг биелүүлээгүй учир торгуул ногдуулсан. Тухайн хоёр иргэн хоорондоо үгсэн тохиролцож, энэ барааг ийм үнээр л зарна гэх мэтээр ярилцсан юм билээ.
-Томоохон худалдааны төвөөс гадна хүнсний дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүний үнийг огцом нэмсэн. Үүнд ШӨХТГ-аас хэрхэн хяналт тавьж байгаа вэ?
-Хүнсний дэлгүүрүүд барааны үнээ нэмж байгаа талаар ярилаа. Ямар бараа гэдгээс хамаараад үнэ өсөх эсэх нь ялгаатай байгаа. Тодруулбал, бараа, бүтээгдэхүүний тээврийн хөлсний өсөлттэй холбоотойгоор үнэ нь өсөж байгаа. Үүнийг үнэ хөөрөгдсөн гэж үзэхэд хэцүү. Жишээлбэл, нарийн ногооны тээврийн хөлс нэмэгдэж, хомстоод байгаа. Иймд нарийн ногооны үнэ нэмсэн худалдагчдад торгуулийн арга хэмжээ аваагүй. Мөн хүнсний дэлгүүрүүд нэг ширхэг өндгийг 550 төгрөгөөр худалдаалж байгаа. Сүүлийн үед хомстол үүссэн учир ихэнх дэлгүүрүүдэд өндөг нийлүүлэгдээгүй байна. Өндөг худалдаалж байгаа байгууллагууд нь ихэвчлэн томоохон худалдааны зах, төв учир үнээ тодорхой хэмжээгээр барьж байна.
-Зах, худалдааны төв болон лангуу түрээслэгч иргэд хэр шаардлага биелүүлж байна вэ?
-Засгийн газраас торгуулийн арга хэмжээг аль болох битгий ногдуул гэсэн чиглэл өгсөн учир энэ хүрээнд үнийн хөөргөдөл үүсгэсэн төвүүдэд өнөөдрийг хүртэл сануулга өгсөөр ирсэн. Гэтэл үг авахгүй, өгсөн сануулгыг биелүүлэхгүй байгаа учир аргаа бараад албан шаардлага хүргүүлж байна. Торгуулийн арга хэмжээ авах тухай албан шаардлага хүргүүлэхэд хүртэл тоохгүй байгаа.
Засгийн газраас дээрх чиглэлийг өгсөн учир бид өнөөдрийг хүртэл арга хэмжээ авалгүй ирсэн. Тодруулбал, хөл хорио тогтоосон хугацаа буюу дөрөвдүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэл 20 гаруй хоног үнээ нэмсэн иргэдэд сануулга өгч, гуйсаар ирлээ. Одоо бол торгуулийн арга хэмжээг шууд авна.
| Б.БАТ-ЭРДЭНЭ: Засгийн газраас үнэ нэмсэн байгууллагад торгуул ногдуулахгүй байх чиглэл өгсөн |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |