Хөл хорионы улмаас нийслэлд гацсан иргэддээ Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс идэшний мах, махан бүтээгдэхүүн хүргэж өгсөн тухай мэдээлэл цахим сүлжээгээр тархсан билээ. “Эргэлт.мн” мэдээллийн сайтаас уг аянтай холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Э.Туулаас тодруулга авлаа.
-Говь-Алтай аймгийн удирдлагууд Улаанбаатар хотод суугаа иргэддээ өвлийн идшийг нь хүргэж өгөх аяныг амжилттай зохион байгууллаа. Уг үйл аяныг зохион байгуулах санааг хэрхэн гаргаж, ямар үйл ажиллагаатайгаар үргэлжилсэн бэ?
-Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Улаанбаатар хотод суугаа иргэддээ нэгдсэн журмаар хүнс хүргэж өгөх аян зохион байгуулъя” гэсэн санааг гаргаж, хурлаар орж баталгаажуулснаар уг аяныг зохион байгуулсан. Өмнөх сарын 18-25-нд сумдад зар тарааж, товлосон нэг өдөртөө хүнсээ бүртгэж, цуглуулсан. Сумдад цугларсан хүнсээ аймгийн хэмжээнд тооллогод оруулж, 300 тонн хүнс ачсан 31 машин өнгөрсөн сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн.
-Хүнс хүргэж өгөх иргэд, өрхүүдийг хэрхэн бүртгэсэн бэ?
-Хамаатан, төрөл садандаа идэш хүргэж, өгөх хүсэлтэй хүн бүр уг аянд хамрагдсан. Сумдын нутгийн зөвлөлөөс идэш хүргүүлэхээр хүнсээ өгсөн иргэдийг бүртгэж, аймгийн хэмжээнд нэгдсэн тооллогоор 3000 өрх бүртгэсэн. Тухайн хүнсний бүтээгдэхүүний баглаа дээр авах хүний нэр, хаяг, гар утасны дугаарыг тэмдэглүүлж авсан.

-Хүнс хүргэж өгөх төлбөр, хураамж хэд төгрөг байв аа. Нийт хэдэн төгрөг цугларсан бэ?
-Иргэдээс идэш, хүнс хүргүүлж буй хураамж гэж аваагүй. Зөвхөн нэг кг тутамд ногдох төлбөрийг хүргэлтийн үйлчилгээг хариуцсан жолооч болон бусад ажилтнууд хурааж авсан. Хурааж авсан төлбөр, мөнгө хүргэлтийн үйлчилгээ хийж байгаа жолоочид болон тээвэр, техник хэрэгслийнхээ төлбөрт зарцуулагдсан юм. Килограмм тутамд авч байгаа төлбөр, мөнгө манай ЗДТГ-тай ямар ч хамааралгүй.
-Зөвхөн мах, махан бүтээгдэхүүн хураасан юм уу. Улаанбаатар хүргэгдэж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн хүргэж, өгч байгаа вэ. Аль эсвэл иргэд өөрийн биеэр очиж авч байна уу.?
-Зөвхөн мах, махан бүтээгдэхүүн хүлээж авсан. УОК-оос зөвшөөрөгдсөн цагийн дагуу буюу оройн 22:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл Барс-2 худалдааны төв дээр иргэд очиж, хүнсээ авах боломжтой. Харин зарим сумын нутгийн зөвлөлөөс хөрөнгө санхүүг нь гаргаж, Улаанбаатар хотод оршин суугаа иргэддээ хүнсийг нь хүргэж өгч байгаа.
-Иргэд уг аяны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ. Уг аяныг дахин зохион байгуулах уу?
-Хөл хорионы үед Улаанбаатар хотод оршин суугаа иргэддээ хүнс хүргэж байгаад иргэд маш эерэг сэтгэгдэлтэй байгаа. Мөн түүний адилаар олон хүн дахин зохион байгуулах тухай асууж, лавлаж байна. Одоогоор бусад аймаг яаж байгааг нь мэдэхгүй ч, Монгол Улсын хэмжээнд зөвхөн Говь-Алтай аймаг Улаанбаатар хотод суугаа иргэддээ идэш, хүнсийг нь цар тахал гараад байгаа энэ хэцүү цагт хүргэх аяныг зохион байгуулсан. Гэвч дахин зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Харин одоогоор Улаанбаатар хотод гацсан Говь-Алтай аймгийн иргэдээ татаж, авчрахаар ажиллаж байна.

| Э.Туул: Монгол Улсын хэмжээнд Говь-Алтай аймаг л Улаанбаатар хотод суугаа иргэддээ идэш хүргэх аян зохион байгуулаад байна |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |