• Өнөөдөр 2024-05-18

Улсын филирмонийн хөгжимчин, дуучин Б.Одмандах ОХУ-ын олон улсын хөгжмийн наадамд оролцоно

2024-02-20,   1154

      Оросын Холбооны Улсын "Хүмүүнлэг ертөнц" сангаас жил бүр зохион байгуулдаг "Ялта хүргэх зам" олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсыг төлөөлөн Улсын филирмонийн Морин хуурын чуулгын флеит хөгжимчин, дуучин Б.Одмандах оролцохоор болжээ. Тодруулбал, наадмыг зохион байгуулагчдын зүгээс Монголын 20 гаруй гоцлол болон дуэт дуучнаас Б.Одмандахыг уралдааны эцсийн шатанд урьсан байна.
     Тус наадам нь зургаа дахь жилдээ болох гэж байгаа бөгөөд энэ жил 15 орны 15 дуучид оролцох аж. Наадмын хагас финал болон финалын шат 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 3-ны хооронд ОХУ-ын Кремлийн ордны тайзнаа болох байна.

     Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУСТА Д.Сарантуяагийн удирдлага дор флеит хөгжимчнөөр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, профессор Х.Уртнасангийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр тус тус төгсжээ. Тэрбээр "UBS" телевизийн "Universe best songs-2012" наадмын шилдэг 25 оролцогчдын бөгөөд 2018 онд "Voice of Mongolia" шоунд мөн амжилттай оролцсон юм.


Улсын филирмонийн хөгжимчин, дуучин Б.Одмандах ОХУ-ын олон улсын хөгжмийн наадамд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-21 06:03:36
    uugana: amilt
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188