“Соёлын сэргэлт-2023” аян Дархан-Уул аймгийн Дархан хотод өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай нарын хүмүүс оролцсон бөгөөд Дархан-Уул аймагт Монголын сор болсон олон уран бүтээл болон 30 гаруй уран сайхны киноны зураг авалтыг хийж байсантай холбогдуулан “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор "Соёлын сэргэлт" аяныг зохион байгуулж байна. Мөн Залуучууд театрт Монгол Кино үйлдвэрийн тусгай үзэсгэлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн худалдаа, үзэсгэлэн, соёлын салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах сургалт зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тухайлбал,
СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ:
Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн “Соёлын сэргэлт-2023” сэдвээр,
Мөн Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж, Д.Онондорж “Кино урлагаар үндэсний соёлын дархлааг сэргээх нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.
МОНГОЛ КИНО БА ДАРХАН ХОТ ҮЗЭСГЭЛЭН
Соёлын сэргэлт-2023 аяны нээлтийн үеэр Монгол Кино Нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газраас Монгол киноны түүхэн товч замнал бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв. Мөн Дархан хотод зураг авалтаа хийсэн Алтан үеийн болон орчин үеийн Монгол киноны товч мэдээллийг хүргэв.
ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТ
Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёл урлагийн ажилтнуудад зориулсан чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтуудыг есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн өдөр “Дронтой зураг авалт”-ын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад Дархан-Уул аймгаас 10 гаруй уран бүтээлч, залуус идэвхтэй хамрагдлаа.
КИНОТОЙ ҮДЭШ АРГА ХЭМЖЭЭ
Дархан-Уул аймгийн Дархан-Өргөө кино театрын гадна талбайд үдшийн үйл ажиллагааг зохион байгуулж, урилгаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч Б.Анужин, дуучин Siente нар Дархан хотын залуусыг цэнгүүллээ. Түүнчлэн Японы “TBS” телевизийн “ВИВАНТ” олон ангит киноны нэгдүгээр ангийг Дархан-Өргөө кино театрт үнэ төлбөргүй үзүүлсэн юм.
КИНО ОРОН ЗАЙ ТӨСӨЛ:
Дархан, кинонд ээлтэй хот болох зорилтын хүрээнд “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд “Гарын Таван Хуруу” уран сайхны киноны зураг авалт хийгдсэн хэсгийг “Киноны орон зай” болгон тохижуулах төслийг танилцуулах уулзалт зохион байгууллаа.
“Соёлын сэргэлт-2023” аяныг Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар хамтран энэ сарын 23-27-ны өдөр тус аймгийн гурван суманд үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.
| “Соёлын сэргэлт-2023” аян Дархан хотод болж байна |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |