• Өнөөдөр 2024-04-26

ЗУРХАЙ: Үс засуулбал эд,мал арвижна

2022-11-28,   329

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 08.16-17.04
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Шороо
Аргын тооллын 11 сарын 28, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, Яруу эгшигт одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

ЗУРХАЙ: Үс засуулбал эд,мал арвижна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188