
ОХИДЫН 57 КГ-ЫН ЖИНД М.ЦЭНДБАЗАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Өсвөрийн ДАШТ-ий гурав дахь өдөр охидын 57 кг-ын жинд барилдсан “Winner” клубийн тамирчин Машбатын Цэндбазар, Япон Улсын тамирчин Нонока Ямакаваг юко үнэлгээгээр ялж, дэлхийн аваргын алтан медалийг хүртэв. М.Цэндбазар 57 кг-ын жингийн “С” хэсэгт сугалаа татаж, нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Шведийн Ханна Бабульфатыг ялсан. Гуравдугаар тойргийн барилдаанд Грекийн Данай Димоу буулган авсан.
Дөрөвдүгээр тойрогт “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Екатерина Жданова хожсон. Тавдугаар тойрогт буюу хагас шигшээ барилдаанд Польшийн Магдалина Валегаг ялсан. Улмаар Японы Норока Ямакаватай ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө барилдаж, нэг юко үнэлгээгээр түүнийг буулган авч, ДАШТ-ий алтан медаль хүртсэн. Харин тус 57 кг-ын жинд Г.Энхжин Гүржийн Тинатин Гульбани, Польшийн Жулия Сьемко, Туркийн Элиф Килич, ОХУ-ын Екатерина Жданова нарыг ялж ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

М.Цэндбазарыг ДАШТ-ий финалын барилдааны дэвжээнд өөрийнх нь багш “Winner” клубийн дасгалжуулагч, “Рио-2016” олимпын хүрэл, дэлхий аваргын хошой хүрэл медальт, Казахстан Улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг авч гараад дэлхийн аварга тамирчин төрүүлэн гаргалаа. Ийнхүү Г.Отгонцэцэг багшийн шавь өсвөрийн дэлхийн аварга болсон. Тус 57 кг-ын жинд Монгол охид “Давхар цохилт” хийж “Magic team” клубийн тамирчин Ганхуягийн Энхжин хүрэл медалийн төлөө ОХУ-ын тамирчин Екатерина Ждановатай барилдаж, вазари үнэлгээ авч, улмаар цаг дуусахын өмнө өчих мэхээр цэвэр ялж ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь гайхалтай байлаа.
.jpg)
"Софи-2025" ДАШТ-ий 57 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид:
1. Монголын М.Цэндбазар алтан медаль.
2. Японы Н.Ямакава мөнгөн медаль.
3. Монголын Г.Энхжин хүрэл медаль.
3. Польшийн М.Валега хүрэл медаль тус тус хүртсэн юм.
.jpg)
М.Цэндбазар өнгөрсөн жил 2024 онд Перу Улсын Лима хотод болсон өсвөр үеийн ДАШТ-ий 57 кг-ын жингийн хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОУХМ Тэрбишийн Ариунзаяа хожигдож байлаа. Түүнийг ялсан Т.Ариунзаяа Канадын Мирослава Бондаренко, Японы Кей Сүзики, Францын Таллана Абдала нарыг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Францын хоёр дахь тамирчин Манон Агатиг хожиж дэлхийн аварга болж байсан билээ.

ДАШТ-ий охидын 57 кг-ын жинд 2024, 2025 онд хоёр жил дараалан Монгол охид финалдаж, дэлхийн аварга боллоо. Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа аваргын барилдаж байсан 57 кг-ын жин үнэхээр “Монголчуудын жин” бололтой. Энэ жинд Монголчууд үнэхээр ундарга сайтай болжээ. Ийнхүү Монголын жүдогийн “Ирээдүйн одод” болох өсвөрийн аваргууд тодорсоор л байна. Өсвөрийн дэлхийн аваргын алтан медаль нь М.Цэндбазарын их амжилтыг эхлэл байх болов уу.
.jpg)
Өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар 2008 оны долдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд мэндэлжээ. Тэрбээр одоо 17 настай. Жүдо бөхийн “Winner” клубийн тамирчин. Түүний дасгалжуулагч, багш нь “Рио-2016” олимпын хүрэл медальт ДАШТ хошой хүрэл медальт Казахстан Улсын гавьяат тамирчин Галбадрах Отгонцэцэг билээ. Өсвөрийн дэлхийн аваргаас өмнө М.Цэндбазар Итали Улсын Женова хотод зохион байгуулагдсан, өсвөр үеийн жүдо бөхийн Европ тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медаль, Монгол Улсын насанд хүрэгчдийн шилдэг зургаан тамирчин өрсөлддөг “ТОП-6” тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байлаа.
| ДЭЛХИЙН АВАРГА М.ЦЭНДБАЗАРЫН АМЖИЛТЫН ОРГИЛ ЦАГ ЭХЭЛЛЭЭ |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |