Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга 2025 оны наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Энэ удаагийн Азийн аваргад 19 орны 300 гаруй тамирчин оролцсон байна. Азийн аваргын “U18” ангиллын сонирхогчдын холимог тулааны охидын 55 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн бокс, гардан тулааны “Болд нударга” клубийн тамирчин, ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Д.Ариунгоо хүрэл медаль хүртэж Азийн залуучуудын наадамд оролцох эрх хүртэв.
Мөн охидын 60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Өлзийтнаран- хүрэл медаль, Азийн залуучуудын наадамд оролцох эрх, “Кинг панда” клубийн тамирчин Р.Баасанжаргал эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд тав дугаар байр, Азийн залуучуудын наадамд оролцох эрх хүртлээ.
“Шандас ММ” клубийн тамирчин Б.Анх-Ирээдүй 60 кг-ын жинд тавдугаар байр, Азийн залуучуудын наадамд оролцох эрх, “Шандас ММ” клубийн тамирчин М.Өнөмөнх 70 кг-ын жинд тавдугаар байр, Азийн залуучуудын наадамд оролцох эрх хүртсэн амжилтаар тус тус оролцлоо.



| Д.Ариунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртэв |
|
Өмнөговь аймагт “СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” уулзалт боллоо
2026-03-08 07:00:00
Б.Батцэцэг сайд “Инновац Норвеги” байгууллагын дэд ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-03-07 11:57:54
“Champions judo” клуб 4 алт, 1 мөнгө, 2 хүрэлмедаль хүртлээ
2026-03-07 09:42:39
Монголын иогийн холбооныхон Энэтхэгийн Элчин сайдтай уулзлаа
2026-03-07 07:10:00
Говьсүмбэр аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүд МҮОХ-д зочлов
2026-03-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |