Болгар Улсын Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 71 орны 551 жүдочин хүүхдүүд өрсөлдөж байгаа юм. Өсвөрийн ДАШТ-ий гурав дахь өдөр өчигдөр орой охидын 57 кг-ын жинд барилдсан “Winner” клубийн тамирчин Машбатын Цэндбазар, Япон Улсын тамирчин Нонока Ямакаваг ялж, дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ. М.Цэндбазар Шведийн Ханна Бабульфат, Грекийн Данай Димоу, ОХУ-ын Екатерина Жданова, Польшийн Магдалина Валега, Японы Норока Ямакава нарыг ялж ДАШТ-ий алтан медаль хүртлээ. Харин Г.Энхжин Гүржийн Тинатин Гульбани, Польшийн Жулия Сьемко, Туркийн Элиф Килич, ОХУ-ын Екатерина Жданова нарыг ялж ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

М.Цэндбазарыг дэвжээнд өөрийнх нь багш “Winner” клубийн дасгалжуулагч, олимп, дэлхийн хүрэл медальт, Казахстан Улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг авч гарсан юм. Ийнхүү Г.Отгонцэцэг багшийн шавь өсвөрийн дэлхийн аварга боллоо. Тус 57 кг-ын жинд Монгол охид “Давхар цохилт” хийж “Женко” клубийн тамирчин Ганхуягийн Энхжин хүрэл медалийн төлөө ОХУ-ын тамирчин Екатерина Ждановатай барилдаж, вазари үнэлгээ авч, улмаар цаг дуусахын өмнө өчих мэхээр цэвэр ялж ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь гайхалтай байлаа.
"Софи-2025" ДАШТ-ий 57 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид:
1.М.Цэндбазар алтан медаль Монгол.
2.Н.Ямакава мөнгөн медаль Япон.
3. Г.Энхжин хүрэл медаль Монгол.
3.М.Валега хүрэл медаль Польш.

Өнгөрсөн жил 57 кг-ын жинд ОУХМ Тэрбишийн Ариунзаяа алтан медаль хүртэж, өсвөр үеийн дэлхийн аварга болж байсан билээ. Ийнхүү ДАШТ-ий охидын 57 кг-ын жинд хоёр жил дараалан Монгол охид финалдаж, дэлхийн аварга боллоо. Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа аваргын барилдаж байсан 57 кг-ын жин үнэхээр “Монголчуудын жин” бололтой. Энэ жинд Монголчууд үнэхээр ундарга сайтай болжээ. Ийнхүү Монгол Улсын баг, тамирчид өсвөр үеийн ДАШТ-ээс одоогийн байдлаар нэг алт, хоёр хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр сүүлийн жингийн барилдаанууд явагдана. Маргааш багийн тэмцээн эхэлнэ.
.jpg)
| М.Цэндбазар өсвөрийн дэлхийн аваргаас алт медаль, Г.Энхжин хүрэл медаль хүртлээ |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |